УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: Олон улсын байгууллагуудын төлөөлөл болон яамдын төлөөлөл оролцсон Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмэр хэрэгжүүлэх түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцүүлэх семинар Туушин зочид буудлын Сүлд танхимд болно. Үйл ажиллагааг нээж БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат үг хэлнэ.

09:00 цагт: Стандарт, хэмжил зүйн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09:00 цагт: НМХГ-ын хурлын танхимд зочид буудлын хяналтын хуудас бий болсонтой холбогдуулан зочид буудал, дэн буудлйн үйл ажиллагаа эрхлэгчдэд сургалт зохион байгуулна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас зочид буудлын хяналтын хуудас, батлагдсантай холбогдуулан хяналт шалгалт явуулж эхлэх юм.

09:30 цагт: Bloomberg TV Mongolia, НЗДТГ-тай хамтран "Утаагүй Улаанбаатар 2" форумыг Блю Скай зочид буудлын III давхар Diamond Hall танхимд зохион байгуулна.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10:30 цагт: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын бодибилдинг, Фитнесийн холбооноос хамтран нийслэлийн залуучууд 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесс, бялдаржуулах клубүүдэд үйлчлүүлэх боломжтой болсон талаар  хэвлэлийн бага хурал хийнэ. Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд

11:30 цагт: Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкнаас авсан 172 сая долларын зээлтэй холбоотой асуудлаар Төрийн ордны 1 давхарын 111 тоотод мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт:“TV2” телевизийнхэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазартай хамтран дэлхийд тархсан Монголчуудаа эрэн сурвалжлах мөн хүний амьдралын ээдрээтэй хувь заяа, хүн фиолсофийн тухай “Хөх тойрог” дэлхийн төсөл эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
11:30 цагт: Томоохон улс төрчдийг АТГ-т шалгуулах асуудлаар төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

18:15 цагт: Чингис Хаан олон улсын нисэх буудал дээр Баян-Өлгийн аймгийн шилдэг 10 бүргэдчин бүргэдийн хамт “Хаврын Бүргэдийн баяр” арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.