LG нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдалд анхаарал тавина
Хэн ч хаалгаа цоожлохгүй орхидоггүй. Энэ зарчмыг гэрийн ухаалаг бүтээгдэхүүнүүдэд нэвтрүүллээ.
 
Интернетэд холбогдох боломжтой гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнүүд болон төхөөрөмжүүдэд сүлжээний аюулгүй байдлын хамгаалалт улам бүр чухал болж байна. LG нь хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд өөрийн технологийг улам бүр сайжруулахын төлөө зогсолтгүй ажиллаж байна. Жишээлбэл: Өнгөрсөн намар ухаалаг Smart ThinQ програм нь шинэчилсэн 1.9.20 хувилбарт шилжсэн бөгөөд мөн энэхүү үйлчилгээний аккаунт менежментийн систем болон бусад дагалдах үйлчилгээг хамтад нь сайжруулсан.
 
Сануулан хэлэхэд, LG Smart ThinQ ухаалаг гар утасны аппликэйшн нь угаалгын машин, хөргөгч, агаар сэлгэгч зэрэг гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнийг алсаас удирдах боломжийг олгодог. Ухаалаг гар утсан дээр суурилсан учир хөргөгчийн тасалгаа тус бүрийн хүйтний хэмийг тааруулах, угаалгын машины угаах горимыг тохируулах, мөн бүтээгдэхүүний эвдрэл гэмтлийг оношлох боломжтой. LG компани нь кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Check Point Software Technologies-ийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүний аюулгүй, найдвартай байдлыг бэхжүүлэхийн төлөө улам хичээн ажиллаж байна.
 
Ухаалаг технологид гаднын зөвшөөрөлгүй хүмүүс хөндлөнгөөс саад учруулахаас сэргийлэхийн тулд та өөр юу хийж чадах вэ?
 
  1. Интернэт холболтыг аюулгүй болгох. "Internet of things" төсөл нь Wi-Fi сүлжээ ашиглан хэд хэдэн төхөөрөмжийг хооронд нь холбодог юм. Иймд нууц үг болон нэвтрэх нэрээ тийм ч хялбар биш зүйлээр өгч, гаднын хүнд дамжуулахгүй байх хэрэгтэй.
  2. Ухаалаг гар утсаа хамгаал. Ухаалаг технологийн менежмент бол ухаалаг гар утсанд төрөл бүрийн аппликэйшн ашиглах явдал байдаг. Дэлгэцийн түгжээсийг хүчтэй нууц үгтэй байлгахад анхаарах хэрэгтэй. Мөн хамгийн найдвартай нь олон шатлалт нууц үгний системийг бий болгох хэрэгтэй. Жишээлбэл: LG-ийн дийлэнх ухаалаг гар утаснууд хэрэглэгчийнхээ нүүрийг таних, дууг таних, хурууны хээг унших зэрэг маш олон түгжээсний системийг суулгасан байдаг.  
  3. Программ хангамжийг цаг тухайд нь шинэчлэх. Үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу програм хангамжийг тогтмол шинэчлэх нь таны хувийн мэдээллийг хамгаалах, ухаалаг технологийн бүх нэмэлт горимыг танд хүргэх зорилготой юм.
 
“Internet of things” төсөл нь маш чухал ач холбогдолтой. 2020 он гэхэд дэлхий даяар ухаалаг бүтээгдэхүүний тоо 25 тэрбумд хүрнэ гэсэн тооцоолол байдаг. LG нь ухаалаг бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд идэвхтэй хөгжиж, зах зээлийн чиг хандлагыг тодорхойлж байна. Өнөөгийн хэрэглэгчид нь хөргөгч, угаалгын машин, тоос сорогч зэрэг ухаалаг бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг. Тиймээс бидний хувьд тэдний аюулгүй байдал нь энэ тэргүүнд тавигдаж буй гол асуудлуудын нэг юм” хэмээн LG Electronics Алмата Казахстаны маркетингийн албаны дарга Наталъя Новикова хэллээ. 
 
Бусдад түгээх
  • gplus