Оюутолгой ХХК 861.5 сая төгрөгийн татвар, торгууль төлөхөөр боллоо

Гаалийн байгууллагаас “Оюутолгой” ХХК-д хийсэн бүрдүүлэлтийн дараах шалгалтын үр дүн болон тус компанид тавьсан Гаалийн улсын байцаагчийн актыг Оюутолгой ХХК үл зөвшөөрч, Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан.

Тэгвэл Нийслэл дэх захиргааны хэргийн болон давах шатны шүүхээс Гаалийн байгууллагаас шалгаж хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Тус захиргааны хэрэг нь 2018 оны нэгдүгээр сард Монгол Улсын Дээд Шүүхээр хянагдаж, тус шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Ингэснээр “Оюутолгой” ХХК 2013-2015 онд БНХАУ-аас худалдан авсан цахилгаан эрчим хүчний гаалийн үнэд нэмэгдэж тооцогдох нийт 13.2 тэрбум төгрөгийн зардалд нийт 861.5 сая төгрөгийн нөхөн татвар, торгуулийг улсын төсөвт төлөхөөр боллоо. Цаашид мөн энэ төрлийн зардалд тус компани жил бүр 1-1.5 орчим тэрбум төгрөгийг Гаалийн байгууллагад нэмж төлөхөөр болж байна.

Эх сурвалж: ГЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • uyt 2018-03-02 13:05:26
    Yu be naadaxiig chin neg gaigvixen restraunt tolchixdog tatwar bn shv de
    66.181.191.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-03-01 15:05:55
    Iim jijig mongiig uamarch company tolchihno. Sain medee bolgood bicheed baih zuil alga
    183.81.169.78
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-03-01 05:55:38
    Муусайн гадныхныг 100% хөөж гаргаад амар сайхандаа жаргая, монголчууд аа!!! Бидэнд мэдэхгүй, чадахгүй хэмээх зүйлгүй юм чинь!!!
    66.181.176.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zow ho 2018-03-01 05:50:50
    za zow
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-01 05:35:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах