Монголд Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулна

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс (ЗГХК)-ын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Москва хотноо боллоо.

Хуралдааныг монголын талаас Шадар сайд, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, оросын талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нар тэргүүлж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцон цаашид хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг тохиров.

Хуралдааны дүнгээр талууд Протокол байгуулж, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаар тохирсон байна. Хуралдааны үеэр Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг тус тус байгуулжээ.

Комиссын ээлжит хуралдааны хүрээнд талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, зам, тээвэр, санхүү, зээл тусламж, хүрээлэн буй орчин, түлш, эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ удаагийн Засгийн газар хооорондын комиссын хуралдааны үеэр Комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын 13 дугаар, Боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаан дэд комиссын 5 дугаар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдав. Мөн Эрчим хүчний яам хоорондын Ажлын хэсгийн анхдугаар уулзалт, Барилга, хот байгуулалтын яамд хоорондын Ажлын хэсгийн 2 дугаар хуралдаан, Монгол Улс дахь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт тус тус болж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцлээ.

Эх сурвалж: ГХЯ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аюуш 2018-03-01 09:47:43
    Атомын цахилгаан станц баривал эдийн засгийн үүднээс үнэхээр их ач холбогдолтой. Монголд ашигтай юм бүхнийг улайран эсэргүүцдэг хулхи эх орончид аюултай
  • цөмийн физикч 2018-03-01 05:19:30
    Оросуудаар атомын цахилгаан станц бариулбал эх орончид нь эсэргүүцээд байж чадахгүй болов уу.