Нохой жилийн эхний барилдаанд Б.Амарзаяа начин түрүүллээ
Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн цолтой бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.  Барилдаанд 6 арслан , 1 гарьд, 5 харцага магнайлан 240 бөх барилдсан юм.  Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Б.Амгаланбаатар, улсын харцага Б.Одгэрэл, Н.Батзаяа, улсын начин Б.Бадамсүрэн, Г.Ганжад тэргүүтэй бөхчүүд журмын дагуу урьдчилан бүртгүүлээгүй тул өнөөдрийн барилдаанд барилдаагүй аж. Иймээс бөхчүүдийг хойшид урьдчилан бүртгүүлж хэвшихийг МҮБХ-оос зөвлөж байна.

Барилдааны хоёрын даваанд зүүн, барууны магнай арслангууд өвдөг шороодсоноор бөхийн таавар эвдэгдсэн. Арслан Бүрэнтөгс Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, сумын заан Б.Орхонбаярт, арслан Батсуурь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, сумын заан Х.Бөхбаярт, арслан Ганхуяг Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, сумын заан М.Батбаатарт, харцага Бадарч Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн начин Ц.Билэгжаргалд тус тус унасан юм.

Хэнтийн аймгийн харцага Д.Аззаяа өнөөдөр сайн барилдаж дөрвийн даваанд улсын наадмын түрүү бөх Содномдорж арсланг, тавын даваанд цагаан сарын түрүү бөх Бат-Өлзий харцагыг давж, аймгийн цолтнуудаас ганцаараа дунд шөвөгт шалгарсан амжилттай барилдлаа. Уран барилдаант бөхийн шагналыг Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн заан Т.Түмэндэмбэрэлд олгов.



Ийнхүү Эх орончдын өдөрт зориулсан нохой жилийн анхны барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа 8 даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарлаа.

Эх сурвалж: МҮБХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-02 08:05:11
    Yamar aimaar guzeenuud ve? Ed chinin tamirchid bish um uu?
  • ene 2018-03-02 07:15:23
    ene odoo targalaad gedes yazarchihsan bnashd jiremsen huuhnuudiin gedes shig kkk
  • иргэн 2018-03-02 03:56:50
    том цолтой уначихаад тахимаа егдеггуй гаруудыг журамд оруулах хэрэгтэй буртгуулээгуй бол аварга гэлтгуй хассан нь сайн хэрэг тууштай мердвел зохино
  • Зочин 2018-03-01 16:10:42
    Жинхэнэ баастай гузээнууд, я мар ч тамирчин шинжгуй, бордооны газ ей шиг