Монгол Улс хэзээ битүү дээвэртэй мөсөн спортын ордонтой болох вэ
Энэ асуулт сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж байгаа ч үүнд анхаарлаа хандуулаад ажил хэрэг болгож байгаа газар нэг ч алга. Бүгд л хий хоосон ярихаас цаашгүй. Монголын үндэсний олимпийн хороо ч, Тэшүүрийн холбоо ч, холбогдох яам нь ч энэ талаар дорвитой ажил хийнэ хэмээн мэдэгдэж байсан ч өнөө хэр нь ажил хэрэг болоод нүдэнд үзэгдэх мөсөн ордон босоогүй л байна. Яг л ам, ажил хоёр зөрдгийн тод жишээ энэ болжээ.

Уул нь өвөл зунгүй, хүйтэн дулаан гэж ялгахгүй бүх улиралд үүд хаалга нь үргэлж нээлттэй байдаг битүү дээвэртэй мөсөн ордонтой болох хүсэл хүн бүхэнд бий. Улс бүхэнд ийм ордон ядаж ганц байдаг байлтай. Гэтэл манай улсад нэг ч байхгүй. Ийм байсаар ч өдий хүрлээ. Үүнийг өөрчлөх цаг болжээ.
Цана чаргаар гулгах гэсэн хүүхдүүд Нийслэлийн цөөн хэдэн уулын аманд очно. Эсвэл гадаа задгай зассан мөсөн талбайд гулгана. Гулгахдаа бэртэж, гэмтэх тохиолдол ч сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 

Одоогоос гурван жилийн өмнө Хандгайтын аманд нэн харамсалтай хэрэг болсон. Тодруулбал, тэнд гулгаж байсан 14, 15 орчим насны хоёр хүү замд нь зогсож байсан нэгэн настай хүнийг дайран санаандгүйгээр дайран амь насанд нь хүрсэн байна. Уул нь хүмүүс гэр бүлээрээ салхинд гарч, амарч зугаалъя гэж л баяр хөөр болон тэнд очсоноос бус ийм харамсалтай явдал болно чинээ хэн хэн нь санаагүй нь лавтай. Настай аавыгаа дагуулан гэр бүлээрээ амрахаар ирсэн хүмүүс, дөнгөж 14, 15-хан настай төлөвлөж буй хүүхдүүд ч ийм явдал болно чинээ зүүдлээ ч гүй нь мэдээж. Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүй мөнгөний төлөөх бизнесийн байгууллагаас болж санаандгүй байдлаар 60 орчим настай буурай амиа алдаж, нас биед хүрээгүй хоёр  хүү амьдралдаа арилшгүй хар толботой үлдсэн.

Үүнээс гадна манай улс өвлийн спортын хөгжлөөрөө урагшаа гавьтай гишгэж чаддаггүй. Энэ нь манай тамирчид зөвхөн өвлийн гурван сард л бэлтгэлээ хангаж, зуны улиралд бэлтгэл хийх газалгүй "таг" суудагтай холбоотой. Тэд тэшүүрийн оронд ролик өмсөж, орлуулан бэлтгэлээ базаадаг нь нууц биш ээ.

Иймээс битүү дээвэртэй мөсөн ордонтой болох асуудлыг яаравчилмаар байна.

2013 онд Азийн тэшүүрийн холбоо ны ерөнхийлөгч Чан Мён-Хи Улаанбаатар хотноо ирж, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдуудтай уулзаж, Монголын үндэсний олимпийн хороонд зочилохдоо шинэ дээвэртэй мөсөн ордон барихад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ хэлж байсан. Гэхдээ манай улсаас уг мөсөн ордонг байгуулах санхүүг шийдвэрлэсэн тохиолдолд гэх яриа гарч байсан. Тэгвэл манай улс санхүүгээ шийдвэрлэж чадаагүйгээс энэ яриа ажил хэрэг болж чадаагүй л байна.

Мөн тухайн үеийн ССАЖЯ-аас Хан-Уул дүүрэгт битүү дээвэртэй мөсөн спортын төв барихаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байв. Эхний хэсгийн хөрөнгө нь шийдэгдсэн хэмээн тухайн үеийн яамны нарийн бичгийн дарга “одоо түлхүүр гардуулах нөхцөлөөр тендер нь зарлагдахаар Худалдан авах ажиллагааны газарт хүргэгдчихсэн. Энэ байгууламж нь өндөр өртөгтэй, нэлээд нарийн ажиллагаа шаардсан байгууламж юм. Саяхан олон улсын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч ирээд явсан. Хэрэв төрөөс дэмжлэг үзүүлээд мөсөн ордноо барих юм бол техник хэрэгслийн тал дээр дэмжлэг үзүүлж болох юм гэсэн анхны аман яриа хэлэлцээр хийгдсэн” хэмээн батлан ярьж байв.

Уг ордны зураг төсөл 45 сая төгрөгөөр хийгдсэн байсан бол ССАЖЯ-ны үед орох хөрөнгийг нь судалж үзээд доод тал нь 22 тэрбум төгрөгөнд баригдах боломжтой хэмээх дүнг гаргаж байсан билээ.
Гэвч өнөөдөр энэ ажил яригдахаас цаашгүй биелэлээ олоогүй байна. Битүү дээвэртэй мөсөн ордны сураг ч алга байна. Иймээс энэ асуудлыг ажил болгож, зун, өвөлгүй үйл ажиллагаа нь хэвийн явагддаг, аюулгүй байдал хангасан битүү дээвэртэй мөсөн ордонтой болох асуудалд холбогдох яам анхааралдаа авна гэдэгт найдаж байна.
Г.Аянга
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-05 11:59:23
    хэзээ монгол охид ёвропынхон шиг өндөр блно тэр үёд барь. цана коньки хоёроор хэзээч амжилт гаргахгүй
  • Бат 2018-03-03 03:16:35
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Авилгач Хүрэлсүх 2018-03-03 01:45:11
    Мөдхөн болно. Ирэх жил ахиухан өр тавиад тансаг тансаг ордонууд та нарт барьж өгнө.
  • Зочин 2018-03-03 01:36:57
    Хунну молл дээр байдаг
  • Ошх 2018-03-02 10:03:11
    Турж ухэж байж ямар хошногоны ордон....
  • Tulga 2018-03-02 08:42:11
    Odoohondoo heregguidee. Asar unetey ed shuudee. Buun zardal.
  • иргэн 2018-03-02 07:52:40
    Эхлээд сургууль цэцэрлэгээ хангалттай бариад, нийн биеийн тамирт мөнгө гаргасны дараа шүү
  • hunnu malliin 2018-03-02 07:18:35
    hunnu malliin door neg gulguur bgaad bdag biluu
  • иргэн 2018-03-02 07:17:55
    монгол хятадын харьянд очиж монголын том дарга зи болсон уед юутай ч болж болно шуу дээ тэр цаг тун удахгуй байхаа женко зи ийн енгенд бутэх нигууртай гэнээ
  • Бат 2018-03-02 06:46:59
    Юун битүү дээвэр мөсөн ордон мөрөөдхөд мөнгө төлөхгүй юм даа