Аль улсын паспорт хамгийн “хүчирхэг” вэ
Аялал жуулчлалын Хенли Глобал  холдингоос жил бүр дэлхийн хамгийн олон оронд визгүй зорчих эрхтэй хүчирхэг паспорт болон цөөн оронд зорчдог сул паспортуудыг тодруулдаг.

Тэгвэл 2018 онд Япон болон Сингапур  “хүчирхэг” паспорттай улсаар тодорчээ. Дээрх орны иргэд дэлхийн 218 орноос 180 оронд визгүй зорчих эрхтэй юм байна.  Сингапур Улсын хувьд өнгөрсөн онд ч мөн адил  “хүчирхэг” паспорттай улсаар тодорч байсан бол Япон хоёрдугаар байрт бичигдэж байжээ.

Энэ жилийн жагсаалтын дэд байрт  Герман паспорт 179 оронд визгүй нэвтрэх эрхтэйгээр орсон байна.  Түүнчлэн Дани, Финлянд, Франц, Итали, Швед, Испани, Өмнөд Солонгос гэсэн орнууд гуравдугаарт бичигджээ.

Манай улсын хувьд 55 улс руу визгүй зорчих эрхтэйгээр 82 дугаарт бичигдсэн байна.

Дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж үзээрэй.
 
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-03-03 03:16:10
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Ah 2018-03-02 13:49:42
    Mongol yasan be
  • zochin 2018-03-02 08:13:40
    Germanyh hamgiin huchtei ni