ААШТ: Гурван бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгарлаа
“Бишкек-2018” насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон дагах барилдаан боллоо.

Өнөөдөр манай таван бөх барилдснаас гурав нь алт, хоёр нь хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав. Тодруулбал, 53 кг-ын жинд ОУХМ Э.Сумъяа БНАСАУ-ын Пак Йон Митэй, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон БНХАУ-ын Луо Сиажуантай, 72 кг-д О.Насанбурмаа БНХАУ-ын Юү Хантай аваргын төлөө барилдах юм.

Харин 57 кг-д ОУХМ А.Батцэцэг БНАСАУ-ын Жон Ин Сунтай, 65 кг-д ОУХМ Э.Цэвэгмид БНСУ-ын Лин Хан Биттэй хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

Медалийн төлөөх барилдаан монголын цагаар 20:00 минутад эхэлнэ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-03-03 03:15:40
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-03-02 12:11:35
    live_аар үзэх боломжгүй юм шиг байнаа тиймээ
    139.5.219.226
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-02 10:24:28
    20:00 цагаас гэж бичээч цаг мэддэггуй мал уу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах