”Азарганы ноцолдоон” зургаар хөшөө босгоно
БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын Зураач, УГЗ, XX зууны манлай зураач Очирын Цэвэгжав олон сайхан бүтээлүүд туурвисан байдаг. Түүний бүтээлүүдээс хамгийн алдартай нь “Азарганы ноцолдоон” зураг юм. Тэрбээр энэхүү зургаа 15 жил бодож туурвисан гэдэг. 

Тэгвэл энэхүү алдартай зургаар хөшөө босгох ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгохоор ажилдаа оржээ. Өвгөдийнхөө хойч үедээ өвлүүлэн үлдээсэн гайхамшигт бүтээлүүдийг өнөө үеийнхэнд таниулан сурталчлах зорилготой хэмээн тус холбооны залуучууд хэлж байна.


Он жилүүдийн уртад дуурсагдан үлдэхүйц бүтээл туурвиж, эцэг эхээс хайрласан нэрээ хамтад нь дархлан үлдээх хувь заяа хүн бүрт тохиодоггүй. Харин нэрт зураач Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн хүн юм. 

Тэрбээр "Азарганы ноцолдоон" зургаа тосон будгаар амьд мэт урлаж чадсанаас гадна адгуус амьтдын хоорондын тэмцэл, зөрчлийн гүнд орсон мэт тод томруун дүрсэлсэн байдаг. О.Цэвэгжав дээрх бүтээлээ 1958 онд туурвисан юм.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-05 03:49:57
    Хийж бүтээх зүтгэлийг нь сайшааж байгаа ч зураг, хөшөө 2 ондоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Наад зах нь тэнгэрт байгаа хөвөн цагаан үүлийг яаж хөшөөнд дүрслэх вэ
  • Зочин 2018-03-03 07:20:23
    Чанартай урлагийн бүтээл хөшөөгүй ч өөрийгөө алдаршуулна.Манайх шиг дүу, шүлэг, зурганд хөшөө босгосон улс байгаа юу? Одоо биелгээ, хөөмий, онигоо г.м босго...
    • Зочин 2018-03-03 07:29:24
      Зөв.Ирээдүйд монголоор дүүрэн хөшөө болох нь ээ.Урлагийн бүтээл цаг үеийн шалгуур даах ёстой.Илүү зураг гарна. Одоо хөшөөнд хөшөө босгох нь дутаж дээ
  • зочин 2018-03-03 05:28:03
    О.Цэвэгжав гуай энэ бүтээлээ туурвихын тулд нутагтаа очиж адуун сүрэг дунд удаан ажиглалт хийсний үндсэн дээр амьд байгалаас харж зурсан гэдэг!