Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсчээ

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн барааны үнийн судалгааныг гаргасан байна. Энэ сарын 01-ний өдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувиар өссөн дүн гарчээ.

Махны үнэ өсчээ

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 12.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.0 хувь, үхрийн цул махны үнэ 5.3 хувь, ямааны ястай махны үнэ 11.7 хувь, адууны ястай махны үнэ 9.8 хувиар өсчээ.

Энэ сарын 01-ний өдрийн байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 5880 төгрөг, үхрийн /ястай/ мах 7075 төгрөг, үхрийн цул мах 8425 төгрөг, адууны /ястай/  мах 5575 төгрөг, ямааны /ястай/ мах 4035 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын үнэ өөрчлөлтгүй байна

Савласан дээд гурилын үнэ өмнөх сартай харьцуулахад 0.1 хувиар буурсан бол бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ

Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 1.7 хувиар, элсэн чихрийн үнэ өмнөх сараас 0.2 хувиар тус тус өсчээ.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ

Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.3 хувь, хүрэн манжингийн үнэ 3.2 хувь, луувангийн үнэ 1.8 хувиар буурчээ. Харин байцааны үнэ 0.4 хувиар өсч сонгины үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүүний үнэ өсчээ

Сүүний үнийг өмнөх сарынхтай харьцуулахад задгай сүүний үнэ 16.2 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.5 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 3.4 хувиар өсчээ. Ургамлын тосны үнэ өмнөх сараас өөрчлөлтгүй байгаа бол цөцгийн тосны үнэ өмнөх сараас 20.5 хувиар өссөн байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.