Л.Сосорбарам “Анталья”-д аваргаллаа

Туркийн Анталья хотноо жүдо бөхийн өсвөр үеийн Европын цомын тэмцээн болж байна. Тус тэмцээнд 23 орны эрэгтэй 223, эмэгтэй 142 тамирчин хүч үзэж байгаа юм.

Тэмцээний эхний өдөр манайй тамирчдаас ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр эхний тойрогт эзэн орны тамирчинг 58 секундэд цэвэр, хоёрдугаар тойрогт Казахстаны тамирчинг 3:14 минутанд цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд Туркийн Гуль Баярагтарыг 1:50 минутад цэвэр, аваргын төлөө Узбекистаны Нилуфар Эрманганбетоваг 1:28 минутад "иппон"-оор буулгажээ.

Ингэснээр тэрбээр Аргентинд болох хүүхдийн олимпийн наадамд оролцоход нэг шат ойртлоо. Түүнтэй хамт энэ өдөр хөвгүүдийн 55 кг-д зодоглосон Г.Тэмүүжин тав, Б.Цогт-Очир есдүгээр байр эзэлжээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.