Машины дугуй, ундааны сав түлж буй иргэдэд хамаарах тогтоол гаргая

Түүхий нүүрсийг халахаар болжээ. Гэхдээ ирэх оны тавдугаар сараас бид үр дүнг харна. Засгийн газраас сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, үнийн тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг судалж, ирэх долоодугаар сарын нэгний дотор шийдвэр гаргахыг холбогдох сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгалаа. Улмаар 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш нүүрс түлэхийг хориглох тогтоол гаргав.

Өнөөдөр нийслэл хотод 198 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ нь 198 мянган яндан гэсэн үг.  Улаанбаатар хот жилдээ 5,9 сая тонн нүүрс түлж байгаагийн 10 хувийг гэр хороололд байгаа айл өрхүүд түлдэг байна. Гэсэн ч агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүдийн яндангаас гарч байгаа утаа эзэлдэг.

Тэгвэл албаныхан нийслэлчүүдийн хэрэглэж байгаа түүхий нүүрсний одоогийн хэрэгцээг 600 мянган тонн шахмал түлшээр солих бүрэн боломжтой гэж үзэж байна. Халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг нэг өрх гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн үг юм. Энэ нь эдийн засгийн хувьд ч тухайн өрхөд ашигтай байх гэнэ. Тухайлбал Налайхын таван тонн нүүрсийг /тонн нь 170 мянган төгрөг/ 850 мянган төгрөгөөр худалдан авах бол гурван тонн шахмал түлш /тонн нь 220 мянган төгрөг/-ийг 660 мянган төгрөгөөр авснаар 190 мянган төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас үзэхэд хүн ам нягт суурьшсан хотуудад утаагүй шахмал түлш хэрэглэх замаар агаарын бохирдлыг багасгах асуудлыг шийдвэрлэж ирсэн байдаг аж. Утаагүй түлш гэдэг нь технологийн шийдлээсээ шалтгаалан утаа тортог болон дулаан ялгаруулах чадвараараа харилцан өөр байдаг байна. Манай орны төр засгийн зүгээс эдгээр технологиудыг сайтар судлаж бидний нөхцөл байдалд нэн тэргүүний шаардлагатай, зөв шийдэлтэйг сонгох нь хамгаас чухал асуудлын нэг болоод байна.

Харин иргэдэд үүрэг хариуцлага оногдуулах хэрэгтэй. Агаарын бохирдлоос үүдэлтэйгээр нийслэлчүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байгааг мэргэжлийнхэн тоо баримттай дуулгасаар байна. Иймээс төр засгийн хэмжээнд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, түүхий нүүрсийг халахыг гол зорилгоо болгов.

Мөн  хамгийн хортой машины дугуй, гялгар уут, ундааны сав, ажилласан моторын тос түлж байгаа иргэдэд төр төмөр нүүрээ харуулахад буруудахгүй. Хэн нэгэн нийгмийн хариуцлагаа ухамсарлаагүйн уршгаар хэдэн зуун хүн хорт утаагаар амьсгалах байдал газар авсаар байна. Тэд сайжруулсан түлш байтугай түүхий нүүрсээр хэрэглээгээ хангаж чадаагүй учраас ийнхүү бусдын болоод өөрсдийн эрүүл мэндээр дэнчин тавьж, машины дугуй, гялгар уут, ундааны сав түлж өвлийг давсаар ирсэн гэдгийг мартаж болохгүй юм.  Иймээс шийдвэр гаргагчдын зүгээс иргэдийн түлээ түлшний хэрэглээтэй холбоотой судалгааг бодитой хийх хариуцлагатай ажил үлдэж байна. Учир нь түүхий нүүрс түлдэггүй машины дугуй, ундааны сав түлж хоног өнгөрөөдөг хэсэгт энэ тогтоол үйлчлэл үзүүлэхгүй байх вий.  

 
П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-28 15:49:21
    баячуудыг баян байхыг хориглосон хууль гарга. иргэдэд хүртээмжтэй ажил хийх шаардлага тавь. чадахгүй бол цаазал
  • Зочин 2018-03-07 02:03:15
    ядуучуудаа дугуй ашигласан масло янз бүрийн хог түлэхийг хориглосоноос шууд цаазалчихсан нь дээр байлгүй дээ тэгээгүй цагт үлгэр яриад нэмэ...
  • утаа 2018-03-06 02:57:42
    "Ардчилсан" нэртэй алуурчид төрд шургалаад ард түмнээ боол болгосон. Бүр эд хөрөнгийнхөө бүртгэлд бүртгээд авчихмаар юм даа
  • татвар ав 2018-03-05 17:18:24
    Яндангийн тоогоор татвар авах хэрэгтэй. Гал түлж дулаацсан бол бусдыг хордуулсныхаа төлөө татвар өг дөө гэр хорооллынхоон
  • нэр 2018-03-05 15:35:05
    Дулааны шугамд холбоод өгвөл хэн ч дугуй, хуванцар түлэхгүй. Дулааны шугамыг төсвийн мөнгөөр тавьдаг тул айл бүхнийг л холбох ёстой.
  • Бат 2018-03-05 09:29:17
    Сайжруулсан шахмал түлш авч чадахгүй хүмүүсийг хотоос зайлуул.Дугуй,ундааны сав түлдэг айлуу₮дыг шууд холдуул.
  • Сүрэн 2018-03-05 07:02:39
    Өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар ав өгөхгүй нь хөдөө нүү
  • Бат 2018-03-05 06:12:49
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • EBO 2018-03-05 04:34:41
    Улаанбаатар хотод ялангуяа гэр хороололуудад байршилтай засварын газрууд бүгд ашигласан масло түлдэг юм билээ. Түүндээ зориулсан зуух хийж тавьдаг зогсооё
  • lll 2018-03-05 04:07:51
    Аргагүйн эрхэнд түлж байгаа хүмүүс хөлдөж үх гэлтэй нь биш дээ. Нийгмийн эмзэг давхаргынхаа түлшийг төрөөс бэлтшэж өгчихөөд дараа нь ярих хэрэгтэй.
    • Иргэн 2018-03-05 07:48:51
      Tийм хүмүүсийг дагуул хот руу нүүх санал тавьж улсын зардлаар нүүлгэн суурьшуулж, ер нь хотын иргэд татвар төлдөг болох ёстой
  • bud 2018-03-05 03:47:33
    YADUU IRGED CHIN UUR YAH YUM TA NAR TER DULAAN ORONDOO ZUGAALAAD SAIHAN ORON SUUTSANDAA JARGAAD HEVTENE BID YAHUU OLDSON YUMAA L TULNE SHU DEE
  • ll 2018-03-05 03:39:22
    ph ph ene niitlel unen goe. iim baidal hurgesn humuusiin tegeed yah uu
  • ZOCHIN 2018-03-05 03:18:40
    ard tumniikhee amidraliig deeshluuleed ajiltai orlogotoi bolgochikh, tegehgui bol ajilgui humuus yaj bair avch , nuurs avch gal tulj amidrah yum mungui uchir
  • иргэн 2018-03-05 02:36:23
    шахмал тулшээр хангаж хараглаач естой пгоо байлгуйдээ