ААШТ: Г.Мандахнаран, О.Үйтүмэн нар мөнгөн медаль хүртлээ
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-2-нд Кыргызстаны нийслэл Бишкекийн “Kozhomkul Sports Palace”-д өндөрлөсөн. Тэгвэл эрэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө.

Монголын эрэгтэй бөхчүүд бүтэн багаараа оролцож, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, хоёр бөх шагналт тавдугаар байрт орсон амжилттай өндөрлүүллээ. 74 кг-ын жинд гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн мөнгө, 79 кг-д спортын мастер Ганболдын Төрболд, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо хүрэл медаль тус тус хүртсэн. Тэднээс Н.Золбоо тав, Г.Мандахнаран дөрөв, О.Үйтүмэн гурав, Г.Төрболд анхны медалиа зүүсэн юм.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

57 кг (14 бөх)
: 1. Кан Кум Сон (БНАСАУ) 2. Махмуджон Шавкатов (Узбекистан) 3. Жандос Исмаилов (Казахстан), Тошихиро Хасегава (Япон) 
61 кг (12): 1. Нурислам Санаев (Казахстан) 2. Казүя Коянаги (Япон) 3. Аббос Рахмонов (Узбекистан), Улубек Жолдошбеков (Кыргызстан)
65 кг (14): 1. Даулет Ниязбеков (Казахстан) 2. Даичи Такатани (Япон) 3. Темуржон Усмонохунов (Узбекистан), Бажранг Бажранг (Энэтхэг)
70 кг (12): 1. Ихтиор Наврузов (Узбекистан) 2. Ли Сён Бо (БНСУ) 3. Кумар Винод (Энэтхэг), Меиржан Аширов (Казахстан)
74 кг (12): 1. Муслим Евлоев (Кыргызстан) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Мостафа Хоссейнхани (Иран), Данияр Кайсанов (Казахстан)
79 кг (12): 1. Эзатоллах Акбари (Иран) 2. Рашид Курбанов (Узбекистан) 3. Ганболдын Төрболд (Монгол), Цубаса Асаи (Япон)
86 кг (12): 1. Хассан Яздани Чарати (Иран) 2. Оргодолын Үйтүмэн (Монгол) 3. Би Шенгфен (БНХАУ), Азамат Даулетбеков (Казахстан)
92 кг (10): 1. Жавад Ибрахими (Иран) 2. Адилет Давлумбаев (Казахстан) 3. Азизбек Солиев (Узбекистан), Ли Жушен (БНХАУ)
97 кг (12): 1. Магомед Ибрагимов (Узбекистан) 2. Можтаба Голейж (Иран) 3. Ким Жэ Ган (БНСУ), Такеши Ямагүчи (Япон)
125 кг (13): 1. Давид Мозманашвили (Узбекистан) 2. Георгий Саканделизе (Катар) 3. Нацагсүрэнгийн Золбоо (Монгол), Амен Тахери (Иран)

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-05 02:41:27
    орхон л шийр зааж ганц алт авчдээ цаашид залгамж халаагаа бэлтгэхгуй бол дэлхийд бехийн спорт жигд хурдтай хегжиж байгаа шуу дасгалжуулагчдаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах