Аврагчид 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Багануур дүүргийн тавдугаар хорооны Залуусын хэсэгт өнгөрсөн шөнө гал гарчээ. Энэ тухай дуудлага  шөнийн 02 цаг 10 минутад онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн нэгдүгээр салааг очиход иргэн Э, Ц нарын гэр /бранк/ шатсан байдалтай байсан аж.

Улмаар аврагчид утаанд угаартсан  иргэн Д /56 настай эмэгтэй/-г аварч, нийт 50 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Онцгой байдлын хэлтсийн нийт 32 алба хаагч, 3 автомашинтайгаар зургаан цаг гаруй хугацаанд үүрэг гүйцэтгэж, галыг бүрэн унтраалаа гэж Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-05 06:51:39
    ийм хурдан хугацаанд унэ тогтоодог ид шидтэй юм биш уу херенгийн унэлгээ хийлгэвэл ялс гаргаад егех юм бна гэж ойлгогдохоор л юм бна
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах