Бүсгүйчүүдээ магтан дуулсан шилдэг дуунуудаас үзэгч, сонсогчдодоо хүргэнэ

Эрийн түшиг гэрийн чимэг
Төрлийн язгуур төрийн тулгуур болсон

Эрхэмсэг Монголжингоо эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулж 3 сарын 7-нд 19:00 цагт “Бүсгүй минь инээмсэглэж яваарай” баярын тоглолт Улсын Филармонийн концертийн тайзнаа тоглогдоно.

Тоглолтын хөтөлбөрт “Хавар ирлээ шүү хүүхнүүдээ”, “Ээжийн бүүвэйн дуу”, “Миний сайхан ээж”, “Цэцэгт нугийн эрвээхэй”, “Бүсгүйчүүд”, “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай” зэрэг монголын алтан үеийн хөгжмийн зохиолчдын бүтээн туурвисан та бидний зүрх сэтгэлд хоногшсон эхчүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийг магтан дуулсан шилдэг дуунуудаас үзэгч, сонсогчдодоо хүргэх юм.

Тоглолтод удирдаач С.Саруул-Од /СТА/, Дуучин С.Эрдэнэцэцэг /МУГЖ/, С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Монголхүү, Т.Отгонбаяр, “Баян монгол” жазз найрал хөгжим, Морин хуурын чуулгын ятга хөгжимчид, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцоно.

Тасалбарыг Филармонийн билетийн касс болон https://www.ticket.mn/event/242/ линкээр орж захиалаарай. Тасалбарын үнэ 25000₮ бөгөөд  юнителийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9992-5074, 8800-4849 дугаараас лавлана уу.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.