Авлигын индексээр шүүх эерэг үнэлгээ авчээ

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс 2017 онд 36 оноотой болж, өмнөх оны үзүүлэлтээс 13 байраар ухарчээ. “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагаас авлигын асуудлаарх нэр хүнд бүхий судалгаа, үнэлгээний 13 байгууллагын тайлан болон энэ чиглэлийн шинжээч, бизнесийн удирдах албан тушаалтнуудын үнэлгээнд тулгуурлан дээрх үнэлгээг гаргажээ.

Манай улсын авлигын төсөөллийн индексийн үнэлгээ юунаас болж буурсан шалтгааныг задлан шинжилж үзвэл, авлигын нөхцөлийг нэмэгдүүлдэг хүнд суртал, төрийн албанд томилоход мерит зарчмын хэрэгжилтийн байдал, төрийн эрхийг тодорхой эрх ашгийн төлөө авах зэрэг хүчин зүйлсийн улмаас буурсан байна. Тухайлбал, авлигын төсөөллийн индексийн нэг эх сурвалж болох “World Bank Country Policy and Institutional Assessment”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 47 оноо авч байсан бол 2017 онд 43 оноо авч буурсан байна. Энэхүү үнэлгээг дараах 3 асуултаар хэмждэг аж. Үүнд:

  • гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх;
  •  төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх;
  • төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автдаг эсэх.

Энэ нь шийдвэр гаргагч нарт хариуцлагын тогтолцоог сайжруулах болон бизнесийн орчин дахь авлигын эрсдэлийг бууруулах шаардлагатайг харуулж байна.

Харин шүүх эрх мэдлийн үнэлгээ өссөн байна. Тодруулбал, авлигын төсөөллийн индексийн 13 эх сурвалжийн нэг болох “Bertelsmann Foundation Transformation Index”-ийн тайланд Монгол Улс 2015, 2016 онд 100 онооноос 36 оноо авч байсан бол 2017 онд 41 оноо авч дээшилсэн байна.

Мөн авлигын төсөөллийн индексийн өөр нэг эх сурвалж болох “Дэлхийн шударга ёсны төсөл”-ийн “Эрх зүйт ёсны индекс”-ийн 2017-2018 тайланд дурдсанаар, түүний нэг үзүүлэлт болох “шүүх авлигад өртөхгүй байдал”-ын үзүүлэлтээр Монгол Улс 2016 онд 0.48 оноотой байсан бол, 2017-2018 онд 0.52 болж эерэг үнэлгээ авсан байна гэж ШЕЗ-өөс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чингүнжав 2018-03-06 16:03:35
    Ёстой худлаа.Шүүхийнхэн заргалдагч 2 талаас хоёулангаас нь мөнгө аваад аль илүү өгсөн талд нь шийддэг гэдгийг олон нийт мэдэж байгаа шүүдээ.
    59.153.114.28
    Мэдэгдсэн Хариулах
  • haha bas avilgaldchihaj 2018-03-06 15:33:08
    avigaldchihsan yum bish beez
    202.21.106.111
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-06 09:58:43
    Бүү худлаа ярь. Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн Сонинбаяр, хуучин тэргүүн Амарсайхан нар олон жил ядарсан иргэдийн өмч хөрөнгийг дээрэмдлээ...
    202.70.37.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ZEV 2018-03-06 09:54:35
    Hahaha. Saihan burlaa. Ene olon avilgiin heregtniig uruvduud baigaam baina.
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөх тэнгэр 2018-03-06 08:45:24
    Та нарыг буюу өнөөдрийн мөрдөн байцаагч, шүүгч, прокурор нарыг бурхан өршөөг, хэм хэмжээнээсээ илүү нүгэл үйлдсэн хэнбугайч тэнэгэрийн гэсгээл, хуулийг дагна.
    203.91.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Bat 2018-03-06 08:27:54
    Ard tumnee dotomjilj hanahgyi yumaa Bitgii hoshin shog medee bicheed bai Uuniig bichij baigaa setguulch uuruusuu ichih heregtei
    49.0.144.27
    Мэдэгдсэн Хариулах
  • sss 2018-03-06 07:47:14
    шүүх авилга багатай гэж тогтоосон бол уг үндсээрээ худлаа судалгаа байна. Монголд авилгаараа ШҮҮХ тэргүүн байр ч багадна даа.
    64.119.22.250
    Мэдэгдсэн Хариулах
  • Прокурорыг бүрэн цэвэрлэх шаардлагатай 2018-03-06 07:12:18
    Монголын прокурорын байгууллага бузарлаад байгаа юм. Хуурамч хэрэг зохиож бичнэ, хэргийн материал засна, захиалгаар ажиллана. Гомдолд хариулахгүй. Цус ойртсон
    66.181.160.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-03-06 07:08:19
    Ene hen ch uemshiheergui zuil zohion baiguulaltaigaar bichij oruulah youm.ene shuuhiihen er n oordoo shudarga baij chadahgui orooliig bas shudarga bailguulahgui...
    202.9.44.88
    Мэдэгдсэн Хариулах