“Очир төв”-ийн эздийг 13 настай охин амиа алдсан хэрэгт хариуцагчаар татна
Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө аав, ээжийн эрдэнэ болсон 13 настай охин танхай балмад этгээдүүдийн гарт зэрлэгээр амиа алдсан хэрэг гарсныг манай сонин хамгийн түрүүнд мэдээлсэн. Мөн уг гэмт хэргийн талаар болон зарим зочид буудал холбогдох дүрэм журмыг огтоос мөрддөггүй болохыг цуврал сурвалжлага, нийтлэлээр уншигчиддаа хүргэж байсан.

Энэ хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 11-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, талийгаач охины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг нөхцөл байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байдаг.

Харин прокуророос эс зөвшөөрч прокуророос нэгдүгээр сарын 24-нд прокурорын эсэргүүцэл гаргасан. Хохирогч охины ар гэрийн зүгээс уг эсэргүүцлийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан. Уг хэргийн шүүх хурал өчигдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж өндөрлөлөө.

Шүүх хуралдаанаар “Очир төв”-ийн удирдлагуудыг 21 нас хүрээгүй хүүхдийг зочид буудалд нэвтрүүлж, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Мөн шүүх бүрэлдэхүүн прокурорын эсэргүүцлийг буцаасан байна.

Өглөөний сонин
Б.Билгүүн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-03-08 07:10:59
    Oroitsson ch gesen uhaarch baigaa ni huuli sguuhiinhen ochir toviig nuraah heregtei
  • Зочин 2018-03-07 10:29:37
    Шүүх сайн бн. Эсэргүйцсэн прокурорыг яаралтай барьж хорь.
  • hergiig gatsaaj heden tugrug oljdee 2018-03-07 03:12:04
    ene prokuror tsagdaa iimtodorhoi hergiig ingej gatsaaj bnaa gedeg ni ulaimtsaim bgaam bus uu? avilgal deed tsegtee hursen hulgaichuud zohion baiguulalttai bna
  • Иргэн 2018-03-07 02:53:58
    Залуусыг боломж л байвал явуулаад л бай. Тэр залуус мөнгө яаж олдог, ажил хэрхэн хийдэг, ажлын хөлсөө яаж үнэлүүлдэг, хэрхэн нэг болж ажилладагийг сурч ирдэг юм...
  • Зочин 2018-03-07 02:49:15
    манайд хууль гэж гууль болсон. Бүхэл бүтэн хүүхдийн аминд хүрчээд байхад энэ муу хогийн газрын үйл ажиллагааг зогсоож хариуцлага тооцож шийтгэх хэрэгтэй.
  • Бат 2018-03-07 02:33:14
    Зах зээлийн нийгэмд хүн хэрээ мэдэж хэрэг хий гэдэгсэн бид үүнийг ойлгохыг хичээх хэрэгтэй
  • zochin 2018-03-07 02:23:08
    bolie ochir tobiig huuliin daguu shalgaj zogsooh hurtel arga hemjee abah heregtei
  • иргэн 2018-03-07 02:20:40
    очир тевийнхний зуун хувийн буруу байхад енее болтол хариуцлага тооцоогуй нь еерее ту н хариуцлагагуй бна даа