“Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” зөвлөгөөн болно

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, нийслэлийн Боловсролын газартай хамтран зохион байгуулж буй “МОНГОЛ ХҮН” хүмүүжлийн аяны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар паласын Их танхимд болно. Уг зөвлөгөөнд БСШУС-ийн сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын хурлын даргын урилгаар ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн доктор, профессор Брэнд Майер нар оролцож боловсролын салбарт хийгдэж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар санал бодлоо солилцох юм.

Тус аяны нь зорилго Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, зөв шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-08 16:52:17
    Боловсролыг Шу-наасаа салгаач. Эрдэмтэн нэртэй худалдаж авсан зэрэгтэн гадны гүүгл таранслэт дээр хуулсан юмаа шахаад байна. БСШУЯ МҮҮНий нөлөөнд байсаар байга...