Иргэдийн анхааралд

БНХАУ-ын дарга Си Жин Пин манай улсад 2014-08.21-22 ны хооронд айлчлах гэж байна. Гадаадын өндөр хэмжээний зочин төлөөлөгч манай оронд айлчилах үед замын хөдөлгөөнийг хаах, хөдөлгөөн зохицуулах үйл ажиллагаа явагддаг. Энэ нь төрийн тусгай хамгаалалтын тухай хууль тогтоомжоор зохицуулагддаг гэдгийг манай жолооч нар мэддэг байх. ТТХТ хуулийн 9.2.1 -д хамгаалалтын зэрэглэлийг тогтоож өгөхдөө... "Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд хэмжээний зочин"-ныг 1 дүгээр зэрэглэлийн хамгаалалтанд байлгах тухай заасан байдаг ба "8.1.2 ...хамгаалуулагчийн хөлөглөж яваа болон зориулалтын тээврийн хэрэгсэл"-ийг хамгаалалтанд байлгах тухай заасан нь бүхэлдээ замын хөдөлгөөний үеийн аюулгүй байдлыг хангахыг хэлээд байгаа юм.

Санаатай болон санамсаргүй байдлаар зочдын аюулгүй байдал алдагдахаас урьдчилан сэргийлж Цагдаагийн байгууллагаас зочин явж байгаа зорчих хэсэг, орчны аюулгүй байдлыг бүрэн хангаж замын хөдөлгөөнийг бүрэн зогсоох үйл ажиллагаа явагддаг.

Иймд манай жолооч нар хөдөлгөөн хаагдах үед бухимдах хэрэггүй юм. Аль ч улс оронд замын хөдөлгөөний нөхцөл байдлаас хамааран ийм үйл ажиллагаа заавал явагддаг учир өөрсдийн ажил төрлөө зохицуулах нь зөв юм шүү. Хамгаалалт зохицуулалтын үйл ажиллагааг зохион байгуулж, хуулинд заасан үүргээ биелүүлж байгаа цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Nergui 2014-08-20 08:21:36
    Ter tsagdaa nartaa sain zaaj ug.Elbegdorj urisan yum bgaa biz
    202.70.38.34
    Мэдэгдсэн Хариулах
  • boldoo 2014-08-20 06:21:30
    hi.1цагийн өмнө хааж солиороод байвал хэн ч дургүй хүрнэ штээ.20 мин өмнө хаах бол байх
    124.158.107.20
    Мэдэгдсэн Хариулах