ФОТО: Бүтээгч үе ирсэнийг эмэгтэйчүүдийн жагсаал илэрхийллээ

МЗХ-оос Бүтээгч Цаг, Бүтээгч Үе, Бүтээлч залуу байх уриалгыг дэвшүүлж залуу хүн бүрийг бүтээлч санаа, бүтээлч мөрөөдөл, бүтээлч хүсэлтэй байхыг уриалан НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ХҮСЭЛ уриан дор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг өчигдөр/03.08/ зохион байгууллаа.

Энэ жилийн жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд Их Монгол Хүүхдийн Холбоо, МЗХ-ны дэргэдэх клубууд, Монголын Тэргэнцэртэй иргэдийн Холбоо, Монголын Хараагүй иргэдийн холбоо, Deaf иргэд,Даунтай хүүхдүүдийн эхчүүд, Олны танил эмэгтэйчүүд, гадаад оюутнуудын төлөөлөл болсон нийт 150 гаруй залуус оролцон үзэл бодлоо илэрхийлсэн юм. Уг жагсаал тэмцлийн хэлбэртэй биш уриалгын шинжтэй, тайван замаар нийгэмд эерэг хандлагыг бий болгохыг зорьсон байна. 

Жагсаал 11.00 цагт МЗХ төв байрны дэргэдээс эхэлсэн бөгөөд Энхтайваны гүүр хүртэл 1200 метр замаар алхаж , буцахдаа Сүхбаатарын талбай, МЗХ төв байр гэсэн маршрутаар өрнөлөө. Энэ удаагийн жагсаалын онцлог нь олон улсын төлөөллүүд өөрсдийн үндэсний хувцсаараа гоёж оролцжээ.
 
Тайван жагсаалд оролцогчдын уриалгыг та бүхэнд хүргэж байна:

-Бид “Монгол Эр Хүн” –ийг хайж байна
-Монголын ирээдүйг бүтээхэд бид бэлэн байна уу?
-Эмэгтэй хүн, Эх хүн байгаль болоод нийгэмд ямар үүрэг гүйцэтгэдэг юм бол
-Хүн төгс төгөлдөр ирдэг түүндээ тэнцэх гэж хөгжиж боловсордог. Ямар замаар хэрхэн хүрдэг юм бол?
-Жендэр хий үзэгдэл үү? Эсвэл бодит үзэгдэл үү?
-Эдлэх гэж эрх байдаг уу? Олох гэж эрх байдаг уу?
-Мэдлэг хаана байдаг юм бол түүнд хүргэдэг арга зам нь юу юм бол?
-Дэлхийн бүх Ижий нар, Монголын бүх Ижий нар утга учиртайгаар баясан цэнгэдэг тийм сайхан цагийг хамтдаа бүтээцгээе ?
-Бидний Монголчууд эвлэн нэгдэж Их Монголын хувь заяаг эргүүлэн бүтээх их үйл хэрэгт оройлон манлайлцгаая. Эмэгтэйчүүд ээ? гэх мэт уриалгуудыг дэвшүүлсэн байна.




























Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-10 14:01:31
    тэгш мэгш яах бэ. сав савандаа хийдэг хийдгээ л хийе. цэрэн нь цээжинд бөөр нь бөгсөнд гэж дэмий хэлээгүй шүү
  • Anu,New York 2018-03-09 03:50:31
    Demjij b.a Tegsh erh,ardchilal,shudarga huuli ys,eruul mend,huuhediinhee toloo uragshaa
  • АРД 2018-03-09 02:14:37
    ХАХА