“Утаа ба залуу эмэгтэйчүүдийн түүх” үзэсгэлэн нээлтээ хийнэ
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ГҮНЖ төв, Global Greengrants Fund-ийн дэмжлэгтэйгээр “УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд агаарын бохирдлын нөлөөтэйгээр бэрхшээл амссан гурван залуу эмэгтэйн бодит түүхээс сэдэвлэсэн өгүүлэл болон фото бүтээлүүд тавигдах аж.

Мөн “Байгаль орчны шударга бус байдал ба эмэгтэйчүүдийн эрх” төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаарын бохирдол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн болон хөгжих эрхийг хэрхэн зөрчиж байгааг илрүүлэх зорилгоор явуулсан кейс судалгааны үр дүнд үндэслэсэн бүтээлүүд тавигдана.

Утаа, агаарын бохирдол бидний эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг. Харин бидний, тэр тусмаа нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн НӨХӨН ҮРЖИХҮЙН болон ХӨГЖИХ ЭРХ-ийг зөрчиж байна гэвэл та итгэх үү?
Судалгааны дүн болон дээрх гурван эмэгтэй бодит түүхийн талаар мэдэхийг хүсвэл “УТАА БА ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮХ” сэдэвт кейс үзэсгэлэнг үзэж сонирхоорой.

Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 12 цагаас 88 Art Gallery /Emart дэлгүүрийн 4-р давхар/-д зохион байгуулагдах бөгөөд гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.