Байт харваачид Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртлээ
Байт харвааны Азийн цомын тэмцээний нэгдүгээр шатны тэмцээн Тайландын Бангкок хотноо  болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд оролцсон манай улсын баг тамирчид мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.

Холимог багийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, ОУХМ Ж.Гантөгс нар хүрэл медаль, эрэгтэй багийн төрөлд ОУХМ Ж.Гантөгс, Б.Адъяасүрэн, Б.Отгонболд нар мөнгөн медаль хүртжээ Мөн эмэгтэйчүүдийнхувийн төрөлд А.Энхтуяа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Мадху Ведванд 5-6 оноогоор хожигдон дөрөвдүгээр байр эзэлсэн байна.

Энэ амжилтаараа манай харваачид багийн дүнгээр зургадугаар байрт орсон бол тус бүр гурван алтан медаль хүртсэн ОХУ, Энэтхэгийн баг бусдыгаа манлайлжээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.