Сэрэмжлүүлэг: Налайхын замд ноцтой осол гарчээ

Налайх-Хонхорын замд  өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарсан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал,  өнөөдөр өглөөний 08 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим насны жолооч, зорчигч нарын нийт гурван хүний амь нас хохирчээ.

Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг дараах тохиолдлуудад тохиолдлуудад хийхгүй байхыг замын цагдаагийн албанаас анхааруулж байна. Үүнд:

1. зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
2. зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр
3. явган хүний гарц дээр
4. төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
5. гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг
6. эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
7. хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
8. тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа тохиолдлуудад гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно гэж ЗЦА-наас мэдээллээ.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-04-11 10:24:51
    Avtobus jolooch nar denduu haruyzlaggui hun teever hiideg. Tegeheer avtobus baaz kompanii management muu bn gesen ug. Turshlaggui jolooch bitgii av.
    103.57.94.173
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-03-10 14:09:13
    бетон хучилтыг нь хуулж ав. шороогоороо байг ядаж л хурд бага болно. халтиргаа үүсэхгүй.
    103.229.120.128
    Мэдэгдсэн Хариулах
    • z 2018-03-10 15:27:19
      tenegt
      59.153.114.87
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-10 09:57:18
    66.181.161.84
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2018-03-10 06:45:14
    Шугамын том автобусны жолооч нар гэж мэдрэл муутай улс байдаг юмуу, хаашаа юм?! Дайрчих гээд л хот дотор хоорондоо уралдаад байх юм!!!
    43.242.243.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-09 17:21:49
    Ийм нарийн зам дээр гүйцэж түрүүлэхийг л хорьчих хэрэгтэй. Тэгээд дүрэм зөрчвөл торгоод байвал энэ үхэхээ мэдэхгүй үхрүүдийг арай хүлээцтэй болгох байх.
    209.169.198.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zz 2018-03-09 10:04:20
    guitsej turuuldeg humus urdahaa yadaj harj bj hurdlahgui bol 1 odor ingene shude.
    64.119.23.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-09 09:46:56
    Би олон жил тэрэг барьж хөдөлгөөнд оролцож байгаа 2 удаа нөгөө талын буруугаас ч осолд орж байсан нэг л их давхисан хүмүүс юундаа яарна вэ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-09 09:21:49
    Автобусны жолооч нар ч арайл дэндүү үхэр шиг явдаг шүү
    202.131.225.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-09 09:13:33
    Зургаас нь харвал жижиг тэрэгний буруу юм шиг харагдаж байна. Налайхын нарийхан зам дээр үхэх гэж байгаа юм шиг гүйцэж түрүүлдэгээ л болих хэрэгтэй байгаа юм да...
    66.181.165.227
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-09 09:06:18
    20 Орчим насний гэж бгаа юм бишүү !!! хайран амь!!!
    66.181.160.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-03-09 09:00:34
    Автобусны жолоочид ер нь хэцүү явдаг шүү! Яг л хувийн жижиг унаа тэргээрээ яваа мэт явж гүйцэж түрүүлэнэ хэцүү!
    202.9.42.87
    Мэдэгдсэн Хариулах
  • um mani bad mi hum  2018-03-09 08:38:19
    20 hun bagtdag yamar tom suudiin tereg ve, yamar ch medee bichsen nil aldaa. ami aldsan humuusiin ar gert gun emgenel ilerhiiley.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах