Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургууль зохион байгуулав

Нийслэлийн Онцгой байдлын газраас өнөөдөр өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа. Сургуулиар аврагч, гал сөнөөгчид “Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Академи” хотхоны наймдугаар давхарт гал түймэр гарч, 8-25 дугаар давхарт хорт утаа ихээр тархаж цахилгаан тасарч, цахилгаан шат зогсч, аврах зам гарц хаагдан, нөхцөл байдал хүндэрсэн” гэсэн цагийн байдал дээр ажиллав.
 

Тактикийн сургуульд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн 1-р тасаг, автомеханик шат, гэрэл холбооны тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14-р ангийн  тасаг, автомеханик шат, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26-р ангийн  тасаг, Нийслэлийн Аврах анги-105, тус дүүргийн Улаан загалмайн хороо болон  Хурд групп ХХК-ийн ажилчин албан хаагчид хамрагдав.


Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах,  Гал түймэр унтраах, аврах ангиуд, Нийслэлийн “Аврах анги-105”-тай харилцан туршлага солилцож,  алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, тэсвэр хатуужлыг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, дотоод зохион байгуулалт, галын бүлгэмийн гүйцэтгэх үүргийг тодотгон, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглан гарсан гал түймрийг хохирол багатай хурдан шуурхай унтраах үйл ажиллагаанд алба хаагч, иргэдийг сургах зорилгоор энэхүү  дадлага сургуулийг  зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-10 13:59:29
    өндөр барилгад шүхэр тарааж өг. хэрэглэх сургуулилт хийлгэ. ОБЕГ ирэх гэсээр байтал гал шатаж дуусна. шатаа өргөх зогсох газар байхгүй.