Хатгалгааны эсрэг вакцин хийлгэвэл 10-15 жилийн дархлаа тогтоно
Нийслэлийн бүх дүүргүүдэд Уушгины хатгаа өвчний эсрэг дархлаажуулалтын вакциныг хийж эхлээд 10 хонож байна. Энэ талаарх явцын мэдээллийг өчигдөр Эрүүл мэндийн яамнаас өглөө.

Тус яамнаас мэдээлснээр  энэ сарын 01-ний өдрөөс эхлэн нийслэлийн бүх дүүргийн 2 сартай хүүхдүүдийг товлолын дагуу пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар дархлаажуулж байгаа аж. Эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд тус тус хийж байгаа юм байна. 

Энэ онд 38,000 хүүхдийг 3 удаагийн тунгаар дархлаажуулахад шаардлагатай 110,000 хүн/тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн санд захиалж, 35,000 хүн/тунг хүлээж авсан, үлдэгдэл 75,000 хүн/тун вакциныг хоёрдугаар улиралд багтаан авахаар төлөвлөжээ.

Вакцины зах зээлийн үнэ 1 хүн/тун нь 13-15 ам.доллар байдаг харин НҮБ-ын Хүүхдийн сангийн хөнгөлттэй үнэ болох 3,5 ам.доллараар худалдан авч байна. 
Уг вакцины 3 тунг бүрэн авсан хүүхэд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгаа өвчний эсрэг 10-15 жилийн дархлаа тогтоно хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.