Э.Даш, Ө.Бат-Орших нар сэргээшийн асуудлаар тайлбар хийв

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаа баяр наадмаас бусад үед буюу өнгөрсөн оны 11 дүгээр бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм.

Тус шинжилгээг нийт 31 бөхөөс авахад таван бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн талаар өчигдөр Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн. Үүнд аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш, улсын гарьд Ө.Бат-Орших нар багтсан юм. Эдгээр бөхчүүд “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх “В” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Тэгвэл Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нар өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан сэргээшийн асуудлаар дараах мэдэгдэл, тайлбарыг хүргэлээ.

Увс аймгийн Улаангом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших:

-Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн. Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй. Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм. Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчдийн олонх нь мэдэх болсон. Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан. Гэтэл арванхоёрдугаар сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа. Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна. Дашрамд дурдахад, ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү. Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа.


Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш:

-Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Допингийн эсрэг үндэсний төвөөс хийсэн мэдэгдэлтэй холбоотой тайлбарыг хүргэж байна. 2016 оны зургадугаар сарын 28-нд болсон наадмын сорилго барилдаанд барилдаж байгаад баруун тохойгоо мулталсан болно. Бүрэн гүйцэд эдгээлгүй барилдсаны улмаас барилдааны явцад хоёр удаа хөндөгдөж тохой орчмын зөөлөн эд, үеийн шингэн, шөрмөсийн хатангиршил гэсэн оноштой эмчилгээний явцад өвчин намдаах эм бэлдмэл эхэсийн тарилга хийлгэсэн юм. Зураг дээрх тарилгыг эхэс нөхөн сэргээх зорилгоор эмчилгээнд хэрэглэсэн болно. Гэтэл энэ нь 12 сарын 17-нд өгсөн шинжилгээгээр хориотой эмийн төрөл гэж гарсан байна. Бэртэл гэмтэлтэй тамирчид хэрэглэх эм бэлдмэл,уураг витамин ээ маш анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай юм байна.


 



Ямартай ч дээрх бөхчүүд "сэргээш хэрэглээгүй, харин гэмтэл өвчнөөс болж уусан эмэнд нь хориотой эмийн бодис агуулагдаж байсныг мэдэлгүй хэрэглэсэн" гэх тайлбарыг өглөө. Харин Монголын Үндэсний бөхийн холбооноос дээрх асуудалд албан ёсны тайлбар өгөөгүй байна.
 



Допинг хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцох вэ.

Үндэсний их баяр наадмын хуулинд....,

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

  • 16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна:
  • 16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
  • 16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
  • 14.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх:
  • 16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна:
  • 14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна гэж заасан байдаг.
Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gud 2018-03-12 07:08:09
    buhchuud bie biee hemhelj bdag n ih boljee, bertiin ued uuj boloh bolohgui emiig nymdorj, danzan nart sn zaaj ugmuur yumdaa.
  • ... 2018-03-12 01:52:22
    Монгол бөхчүүд гэж хөлдүү толгойнууд, хоолны савнууд!!! Бүдүүлэг, нахальны бүхэл бүтэн сүрэг!!! Дээхэн үеийн бөхчүүд ийм байгаагүй!!!!!
  • ЗОЧИН 2018-03-11 14:44:36
    ХӨӨРХИЙ МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. МӨНХБААТАР АРСЛАН НЭР ХҮНД ГЭЖ БАЙХГҮЙ БОЛСОН ДОО СЭРГЭЭШ ХЭРЭГЛЭСЭН ГЭЖ ЗАРЛААД
  • Bar 2018-03-11 13:00:19
    Barag bygd kheregledeg gej sonsson
  • иргэн 2018-03-11 08:16:56
    бехчууд сэргээш хэрэглэнэ гэж юу байсан юм унэнээ л хэлсэн бна тэгээд ч монгол бех бол спорт гэхээсээ илуу ундэсний наадам бехед дургуй хятадын шээснууд дуугуй ...
  • Бат 2018-03-11 03:52:45
    Монгол бөхчүүд минь хөлсөө арчих алчуур авчираад засуулдаа өгч болохгүй юу тэгээд хөлсөө арчаад одоо чинь 21р зуун өмнөөс нь нүүр улайх юм
  • bi 2018-03-10 14:47:16
    Itgej,oilgoj b.a
  •  2018-03-10 13:49:17
    хэдэн бүдүүн махнуудыг хөөргөхөө больё_ 3 жил хорио тогтоо. бөх үзэхгүй барилдуулахгүй.
  • Дорнод Хөлөнбуйр П.Амар 2018-03-10 11:14:24
    Н.Түвшинбаярт гарьд цолыг хуулиар өгөх ёстой.Бат-Орших заан цолтой байх нь зөв. Хуулийн заалт тодорхой байна. ЗБХороо шударга, үнэн ч байгаарай.Цаашид сургамжта...
  • Зочин 2018-03-10 09:57:06
    Бат-Оршихын цолыг хурааж, барилдах эрхийг нь хас.
  • Зочин 2018-03-10 09:14:54
    Хуулийн дагуу байцгаая. Салбар хороодын дарга нар аа
  • баяр 2018-03-10 09:12:41
    Хэдэн бүдүүн юмнууд дан ингэж заваарч байх юм. Үнэн хүчээрээ, уран барилдаан ер байхгүй .Жилийн жилд л наадмаар жижиг цолтон гэнэт түрүүлнэ , тэгээд сураггүй