Нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх боломжтой

Нийслэлийн хэмжээнд 2003-2018 оны хооронд нийслэлийн Засаг даргын 156 удаагийн захирамжаар нийт 191.276 иргэнд 10087.2 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлээд байгаа бөгөөд нийслэлийн суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байна.

Нийслэлийн суурьшлын бүсэд шинээр олгох газрын нөөц байхгүй байгаа бөгөөд нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчлөх боломжтой байдаг.

Нийслэлийн иргэд орон нутаг газар өмчлөх хүсэлтэй бол Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм. Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ. Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэй ирж Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна.

2017 оны байдлаар хөдөө орон нутагт газар өмчилж авахыг хүссэн нийт  35274 иргэнд нийслэлд газар өмчилж аваагүй тухай тодорхойлолтыг гарган өгсөн байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Аюушбаатар 2018-03-12 14:08:33
    Ард түмнийг ингэж хуурдагаа больчих. тэгэх үү. гуйж байна.
  • bat 2018-03-12 12:58:48
    yu be ene örgön yydam tal xotoos zaidyy mash ix gazar bxad gazargvi bolood xödöö oron nytagt olgox gishvvdee tolgoigoo ajilyylaach ee
  • zochin 2018-03-12 10:22:24
    Zaabal shiljuj bj omchilch erhee abah yy.hotod bair ezemshdg vl hodolohtei zeeliin bairtai bbl yaj gazar ezemshih be.
  • Бат 2018-03-11 03:35:31
    хотын хүн Өмнөговь аймагт нэг газар авлаа гэж бодоход тэр хэнд хэзээ хэрэг болно гэж газрын үнэ зөвхөн л байршил шүү дээ
  •  2018-03-10 13:50:42
    хэдэн хүнээ зүгээр амьдруулаад өгөөч ЮУ ЮУ гээд хуцаад хуйлруулаад байгаа юм бэ. Чацга царайлсан хэдэн махны үүлдэрийн бухнууд чинь.
  • zochin 2018-03-10 09:58:01
    hudlaa sh dee, tuhain gazraa zaaval amidran suudag, hariyalalaa shiljuulj baij avdag uchirtai.
  • ? 2018-03-10 06:42:37
    Ээж нь байхгүй бол яах вэ??
    43.242.243.156
    Мэдэгдсэн Хариулах