Э.Бэхбаяр “А” зэрэглэлийн тэмцээнээс 12 дахь алтан медалиа зүүв

Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн өчигдөр ОХУ-ын Улаан-Үд хотод эхэллээ. 23 дахь удаагийн удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн барилдаан болж, манай бөхчүүд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв. 

ДАШТ-ий хошой хүрэл медальт,  МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр 57 кг-ын жинд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Улаан-Үдэд нийт таван барилдаан хийсэн бөгөөд тэгшитгэлд Б.Төгсийг 10:0-ээр, 1/8 шигшээд Б.Түмэнцогтыг 12:1-ээр, шөвгийн наймд  Якутын Арыйаан Тютринийг 4:2-оор, хагас шигшээд Тувагийн Белек-оол Кужугетийг 3:0-ээр, алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Тувагийн Хуреш-Оол Дондук-Оолыг 2:1-ээр тус тус ялсан юм. 

Ийнхүү Э.Бэхбаяр гавьяат Герман, Испанийн Гранпри, Дан Колов, Динмухамед Кунаев, Дмитрий Коркин, Тахтийн цом, “Монголиа Опен”, Буриадын олон улсын тэмцээн гээд ДБНХ (UWW)-ны календарт багтдаг “А” зэрэглэлийн ОУТ-ээс 12 дахь түрүүгээ хүртэж байна. 

74 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ганзоригийн Мандахнаран, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Пүрэвжавын Өнөрбат, 97 кг-д ОУХМ Өлзийсайханы Батзул нар мөнгө, 65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай, 86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн нар хүрэл медаль хүртэв. Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Б.Батмагнай нар дөрөв, П.Өнөрбат гурав, Ө.Батзул анхны медалиа Буриадад “зүүцгээсэн” юм. 

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаан болно.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бааскаа 2018-03-12 05:42:48
    Энэ Бэхээ үнэхээр тасарчээ. Орсон тэмцээн бүрээсээ алтан медаль авдаг болж. Ийм мундаг бөхөө Сенегал Бэхээ, Африк Бэхээ гэж хочлохоо болих цаг болж.
  • chimba 2018-03-11 09:06:18
    bayar hurgie bagsh dasgaljuulahchdad bolon tamirchdad!!!