Хоёрдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшигчид тодорлоо

Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа билээ.

Өнгөрөгч хоёрдугаар сард үзүүлсэн амжилтаараа манлайлж, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг мандуулсан нийт долоон тамирчныг сарын шилдэг тамирчин шалгаруулалтанд нэр дэвшүүлж байна. Францын Парис хотноо болсон жүдо бөхийн Парисын Их Дуулга тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар анх удаа сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд өрсөлдөхөөр болжээ. Мөн Энэтхэгийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн боксийн шигшээ багийн тамирчид болох Х.Энх-Амар, Б.Мишээлт болон О.Жаргалан нарыг нэр дэвшүүлсэн байна.  Наймдугаар сард Индонезийн Жакарта хотноо явагдах Азийн Наадмын өмнөх сорилго тэмцээнд урамтай тулаануудыг үзүүлж түрүүлсэн таэквондогийн тамирчин, ОУХМ П.Тэмүүжин энэ сарын шалгаруулалтад багтав.

"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалт энэ сарын 16-ыг хүртэл үргэлжлэх учиртай.

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДРУУЛАХ ЖУРАМ
Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах зарчмыг баримтална.

1. Спортын сэтгүүлчдийн санал - 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран/
2. Онлайн санал асуулга - 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/ Энэ сарын шалгаруулалт 3-р сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг тамирчны шагналыг дараагийн долоо хоногт нь гардуулах болно.

САНАЛ ӨГӨХ: 
https://mnoc4.typeform.com/to/Y1O4Fy

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.