150 орчим иргэн номоо солилцлоо
Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан сар бүрийн Бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан өдөрлөгт 150 орчим иргэд оролцсон байна.  Уламжлал ёсоор үйл ажиллагаанд Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Hello UB төрийн бус байгууллага хамтран ажиллажээ.

Дараагийн номоо солилцъё өдөрлөг ирэх дөрөвдүгээр сарын 07-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Иймд эрхэм уншигч та бүхнийг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг Нийслэлийн Соёл, урлагийн газраас уриалж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балжаа 2018-03-12 06:02:45
    Энэ номоо солилцъё өдөрлөг үргэлжилсээр байгаа юу. Уг нь их зөв, сайн арга хэмжээ. Бүр уламжлал болгох хэрэгтэй. Болох 7 хоногийнхоо туршид сайн зарлаж байх.
  • tuv33 2018-03-11 13:47:34
    зөв хөдөлгөөн байна ном солиж бас ном шинээр хэвлүүлэж байвал сайн