Манай бөхчүүд Буриадаас найман медаль хүртлээ
Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийэ олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотод боллоо. 23 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Армен, Беларусь, Болгар, Унгар, Казахстан, БНХАУ, Кыргызстан, Литва, Узбекистан, Эстони, БНСУ, Турк, Тажикистан гэсэн 15 орны 180 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас Э.Бэхбаяр алт, Г.Мандахнаран, П.Өнөрбат, Ө.Батзул мөнгө, Б.Батмагнай, О.Үйтүмэн хүрэл медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр 61, 70, 79, 92, 125 кг-ын жингийн барилдаан болоход ОУХМ Баасанцогтын Өлзийсайхан 92 кг-д, ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 125 кг-д хүрэл медаль хүртлээ.
 
92 кг-д Б.Өлзийсайхан шөвгийн наймд Б.Бадралыг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Тимур Баторовт оноогоор цэвэр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Красноярскийн Юрий Белоновскийг ялжээ. Ингэснээр тэрбээр өнгөрсөн жилийн амжилтаа бататгалаа.
125 кг-д ОУХМ Н.Золбоо 1/8 шигшээд нутаг нэгт М.Лхагвагэрэлийг 7:4-өөр, шөвгийн наймд Тувагийн Айдин Монгушийг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Хойд Осетийн Алан Хугаевт барилдааны төгсгөлд хоёр оноо алдаж 4:5-аар ялагдав. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Буриадын Григорий Жербаевыг оноогоор цэвэр (10:0) ялсан юм. Энэ нь түүний Улаан-Үдийн тэмцээний тав дахь хүрэл медаль юм. Түүнчлэн Н.Золбоо 2018 он гарснаас хойш Красноярскийн “Алтан Гранпри”, Азийн АШТ, Буриадын ОУТ гээд гурав дахь тэмцээнээсээ хүрэл медаль хүртээд байна.
61 кг-д 2014 оны оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга эхний даваанд  олимпийн аварга Жамал Отарсултановыг 6:5-аар ялж гараагаа амжилттай эхлүүлсэн ч хагас шигшээд Зелимхан Абакаровт, хүрэл медалийн төлөөх барилдаанд Ефим Кормильцевт дийлдсэн. Түүнчлэн 92 кг-д Ч.Алтангэрэл хүрлийн төлөөх барилдаанд Дагестаны Алихан Жабраиловт оноогоор цэвэр ялагджээ.
 
Манай бөхчүүд Буриадын дэвжээнээс нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл  буюу нийт найман медаль хүртсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-12 09:31:28
    bayar hurgie dasgaljuulagc bagsh mundag yumaa
  • БАГАЧУУЛАА ЯВУУЛ 2018-03-12 04:28:44
    СУМЫН НААДАМД УЛСЫН ЦОЛТОНГУУД ОЧЖЭЭ.
    182.160.2.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2018-03-12 02:33:48
    Энэ Бэхээ үнэн тасарчихжээ. Орсон тэмцээн бүрээсээ алтан медаль авдаг болж.