Боловсролын салбарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг шалгаж эхэллээ
АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон харьяа агентлагуудад өнөөдрөөс ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг авлигын эсрэг хууль тогтоомж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, хүргүүлсэн зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний биелэлттэй газар дээр нь танилцах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор шалгалтын ажлыг явуулж байна.

Авлигатай тэмцэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу тус газрын Ажлын хэсгүүд Засгийн газрын яам, агентлагуудад ажиллах явцдаа шалган туслахаас гадна илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулж, хариуцлага тооцох юм байна.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.