500 төгрөгний тасалбар аваад өдөрт хэдэн ч удаа автобусаар зорчиж болно

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс энэ баасан гарагаас эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон. Энэхүү захирамжтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийж байна.

Энэ сарын 22-ноос 31-ний хооронд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх бөгөөд энэ хугацаанд иргэд 500 төгрөгөөр тасалбар худалдан аваад тухайн өдрөө нийтийн тээвэрт хэдэн ч удаа үйлчлүүлэх боломжийг олгож байгаа аж. Ингэхдээ арван өөр өнгийн тасалбарыг борлуулах бөгөөд сонгосон өнгийн тасалбар тухайн өдрөө хүчинтэй байх гэнэ.

Мөн нийтийн тээврийн үйлчилгээний хоорондох хугацааг ойртуулж байгаа юм. Энэ ажилд нийслэлийн нөөц хөрөнгөөс 300 сая төгрөгийг гаргаж байгаа юм байна.

Ами
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2014-08-20 10:00:15
    Энэ ч уул нь зөв л дө. Автобуснуудааа ойр ойрхон зайд хурдан явуулах хэрэгтэй. Зарим нэг автобусны чиглэл нь хотын нэг захаас бараг нөгөө зах хүртэл нь явах юм. Тэгээд автобусныхаа буудал дээр багталцахгүй болоод байгаа штэ. Тиймээс ойрхон зайд хурдан явд
    202.126.89.251
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-20 08:50:23
    шал балай юм сэтгэх юм
    202.72.247.249
    Мэдэгдсэн Хариулах
    • GGGG 2014-08-20 09:27:22
      Чи өөрөө балай
      112.72.11.104
      Мэдэгдсэн Хариулах