Эргэлт, уулзалтын бичиг олгохдоо иргэдээс хураамж авдаг байсныг зогсоожээ

Шүүхийн шатанд цагдан хоригдож байгаа яллагдагч, шүүгдэгчийн ар гэрт эргэлт, уулзалтын бичиг олгохдоо хураамж авдаг байсныг зогсоосоожээ.

Энэ талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллагаа явуулж тодруулахад нийслэлийн дүүргүүд дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд болон Булган, Өмнөговь, Хэнтий аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь цагдан хоригдож байгаа болон ял шийтгүүлсэн шүүгдэгчдийн гэр бүлийн гишүүдэд эргэлт уулзалтын зөвшөөрөл олгохдоо 500 төгрөгний хураамж авч, хураамжийн орлогыг өөрийн дотоод мөнгөн сандаа төвлөрүүлж захиран зарцуулж байсан аж.

Уг асуудал нь хуульд нийцсэн дүрэм, журамгүй зохицуулалтгүйгээр явагдаж байх тул нэн яаралтай таслан зогсоож, дотоодын хяналт шалгалт зохион байгуулж, илэрсэн зарчил, дутагдлыг арилгаж, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож хуулийн дагуу ажиллах Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлсэн байна.

Улмаар тус шаардлагыг хүлээн авч, зөрчлийг арилгуулан, иргэдээс хураамж авдаг байдлыг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласан тухай хариуг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс гаргажээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine