Цагааннуур сумаас 70 гаруй км-ийн зайд түймэр гарчээ

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Их Жамс, Хар торын голын бэлчирт өчигдөр ойн түймэр гарсан хэмээн мэдэгдлээ.

Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид түймрийг унтраахаар явжээ. Түймэр Цагааннуур сумаас 70 гаруй км-ийн зайд гарсан бөгөөд хөвч тайгад гарсныг очиж унтраахад хүндрэлтэй  байгааг албаныхан хэлэв.
Тиймээс хуурайшилт ихэсч буй энэ үед иргэд самар, жимс түүхээр ойд явахдаа ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраахыг анхааруулав.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine