Биокомбинатын өргөтгөлийн ажлыг ирэх зургадугаар сард эхлүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Галошфай Михайг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Биокомбинат ТӨҮГ-ын өргөтгөлийн ажил, төслийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон. Уг ажлын гүйцэтгэгчийг Унгар улсын хүсэлтийн дагуу тус улсын Засгийн газраас санал болгох компаниудын дундаас хязгаарлагдмал байдлаар сонгон шалгаруулахаар болсон юм.


 

Одоогийн байдлаар төслийн үнэлгээний хороог байгуулж, тендерийн баримт бичгийг эцэслэн баталж, сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Тиймээс Унгарын Засгийн газраас санал болгох компаниудын мэдээллийг цаг алдалгүй ирүүлж, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг дурдлаа. Төслийг эрчимжүүлэх үүднээс Монгол Улсын Сангийн яам болон Унгар Улсын ЭКСИМ банк хооронд зээлийн гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх боломжтой талаараа ч мэдэгдсэн юм.

Биокомбинатын өргөтгөлийн ажлыг төлөвлөгөөний дагуу 2018 оны зургадугаар сард эхлүүлэхэд талууд харилцан санаачилгатай, нягт холбоотой хамтран ажиллахаар тохиролцлоо. Төслийн шав тавих ёслолын арга хэмжээнд Унгар Улсын Гадаад хэргийн сайд, Хөдөө аж ахуйн сайд нар хүрэлцэн ирж оролцохоо илэрхийлсэн тухай Элчин сайд Галошфай Михай мэдээлэл өглөө.  

Эх сурвалж: ХХААХҮЯ

 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.