Статистик: Сарын дундаж цалин НЭГ САЯ төгрөг болж өссөн

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр энэ оны эхний хоёр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасан байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны IV улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 613.9 мянган ажиллагчид хамрагджээ. Эдгээр ажиллагчдын:
 

  • 46.7 (7.6%) мянга нь 240 000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 34.3 (5.6%) мянга нь 240 001-300 000 төгрөгийн цалинтай,
  • 85.7 (14.0%) мянга нь 300 001-500 000 төгрөгийн цалинтай,
  • 216.4 (35.2%) мянга нь 500 001-900 000 төгрөгийн цалинтай,
  • 121.9 (19.8%) мянга нь 900 001-1300000 төгрөгийн цалинтай,
  • 28.2 (4.6%) мянга нь 1300 001-1500 000 төгрөгийн цалинтай,
  • 80.6 (13.2%) мянга нь 1500 001 төгрөгөөс дээш цалинтай байна.


Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 700 001-900 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 6.1 мянгаар, 900 001-1100 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 13.4 мянгаар, 1.100.001-1.300.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.2 мянгаар, 1.300.001-1.500.000 төгрөгийн цалинтай ажиллагчид 2.8 мянгаар, 1500 001 төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 9.8 мянгаар нэмэгдсэн байна.

Харин 240 000 төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 1.7 мянгаар, 240 001-300 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 0.6 мянгаар, 300 001-500 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 22.0 мянгаар, 500 001-700 000 төгрөгийн цалинтай ажиллагчид 8.3 мянгаар буурчээ.



Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 мянган төгрөгөөр өсчээ.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс өсөхөд:

 
  • Барилгын салбарт ажиллагчдын цалин 163.1 мянган төгрөг, цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбарынх 235.2 мянган төгрөг,
  • Мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарынх 247.1  мянган төгрөг,
  • Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 123.8 мянган төгрөг,
  • Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 240.1  мянган төгрөг,
  • Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 154.4 мянган төгрөг,
  • Удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 89.4 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-17 08:59:42
    Төрийн өмчит Компани хөдөө орон нутагт ажиилдаг ажилчны цалин сард240,000. суутгал аваад 186.000, төгрөг гар дээр авдаг Энэ Монггол улсын үндэсний стастикийн мэ...
    183.177.96.130
    Мэдэгдсэн Хариулах
  • b 2018-03-15 06:09:51
    Hezee tsalin nemegdsen yum be
    103.26.194.155
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2018-03-14 15:25:38
    OORSDIINHOO AVDAG TSALINGAAR BICHEED B.NA. SUDALGAA HIIHGUI HUDLAA SHAAJ TSALIN AVDGAA BOLIH HEREGTEI.
    122.201.24.237
    Мэдэгдсэн Хариулах
  • уугий 2018-03-14 09:38:56
    БИТГИЙ ЭРГҮҮТ
    202.179.24.165
    Мэдэгдсэн Хариулах
  • Дэлгэр 2018-03-14 03:58:37
    3, 5,10, 15 сая аас дээш авдаг улсуудын талаар тоон үзүүлэлтүүдийг дурдсангүй.
    202.21.103.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Шувуу. 2018-03-14 00:20:06
    Дандаа худалаа судалгаа гаргах юм.цалин гэж хэлэхэд ичмээр юм авдаг шдээ.
    27.123.214.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-14 00:12:18
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Ь 2018-03-13 11:52:31
    Дундаж цалин 1сая төгрөг хаана авөөд өгөөд байгаа юм бэ. Шал худлаа. Бүр эсэргээрээ өдрөөс өдөрт хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж цалин хүрэлцэхгүй бхад юу яриад...
    64.119.24.165
    Мэдэгдсэн Хариулах
  • худал стаститик 2018-03-13 10:33:01
    2015 оноос цалин нэмээгүй шүү хаана 1 сая цалин аваад байна вэ
    202.21.116.11
    Мэдэгдсэн Хариулах
  • onom 2018-03-13 10:30:50
    Тоо худлаа хэлдэггүй л гэдэг. Тэгэхээр та нар л худлаа хэлээд байна даа.
    202.70.34.30
    Мэдэгдсэн Хариулах
  • худалч 2018-03-13 09:26:43
    Яаж ингэж худлаа ярьж байнаа
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-13 07:08:53
    tsalin nemegdeegyi baikhad osloo geed baikh yum daa. Yamar uchirtai yum bol oo.
    103.29.144.4
    Мэдэгдсэн Хариулах
  • hudlaa  2018-03-13 06:09:19
    esregeeree tatvar ossonoor gar deer irdeg tsalin buursan shuu dee.
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • dsn 2018-03-13 05:38:56
    haana tegj usuud bn ? statistkee zuv yvuul! heden hudalchiin amaar buu doldoilood bai!
    222.129.242.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Хахаха 2018-03-13 05:19:14
    Хааахааахааа доромжлоод байна уу?
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах