Төрөлт 17 хувиар нэмэгджээ
Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11940 эх амаржиж, 12017 хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1735 (17.0%)-аар, амьд төрсөн хүүхэд 1744 (17.0%)-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Харин нялхсын эндэгдэл оны эхний хоёр сард 190 болж, өмнөх оны мөн үеэс 12 (6.7%)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 221 болж, өмнөх оны мөн үеэс 13 (6.3%)-аар нэмэгдсэн байна. 



1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс нэг хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 18 болж, өмнөх оны мөн үеэс хоёр хүүхдээр буурчээ.

Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл оны эхний хоёр сард 8 болж, өмнөх оны мөн үеэс 11-ээр буурсан байна.

Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2018-03-13 09:42:37
    Сонгуулиар хэрвээ сонгогдвол Монголын хүн амыг 4 жилд 5 дахин өсгөнө гэж амлаад байсан залуу ажлаа сайн хийж байгаа юм байна даа.