Нийслэл болон орон нутагт газар өмчлөх иргэд ямар материал бүрдүүлэх вэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлөх ажил үргэлжилж байна.

Хэрвээ та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, ямар нэгэн зөрчилгүй бол газраа өмчлөх боломжтой.  Харин суурьшлын бүсийн гадна байрлаж байгаа бол шинээр газар олгохгүй.

Нийслэлийн суурьшлын бүсэд газар өмчлүүлэхэд дараах материалыг бүрдүүлнэ. 

  • Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийн 1 дүгээр маягтыг дүүргийнхээ Газрын албанаас авч бөглөнө,
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хорооны Засаг даргын хаягийн тодорхойлолт
  • Кадастрын зураг

Харин нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх хүсэлтэй бол:

  • Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос авч тухай орон нутгийн газрын асуудал эрхэлсэн байгууллагад хандах юм.
  • Тодорхойлолт авахдаа иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.
  • Хэрвээ хүүхдийн нэр дээр тодорхойлолт авах бол ээж нь иргэний үнэмлэхтэй ирж Улаанбаатар хотод газар өмчлөөгүй тодорхойлолтыг авна.

Нийслэлийн иргэд орон нутагт газар өмчлөх бүрэн боломжтой юм. Тухайлбал, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га буюу 700 м2, аймгийн төвд 0.35 хүртэл га буюу 3,500 м2, сумын төв, тосгонд 0.5 га буюу 5,000 м2, нийслэлийг орон нутагтай холбосон улсын чанартай авто замын дагуу 0.07 га буюу 700 м2 газрыг өмчилж болно.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-13 11:53:49
    Ezemshih erh shiljvvleheer gazar awah hesen ym 10%iin tatwar neheed bh ym hezeenees tatwar awdag bolson be zaawal toloh estoi yu hariu ogj tuslaach
  • gazar 2018-03-13 07:55:03
    gazar aviya geed ochihhod zaaval ter nutgiin irgen baina gej solioroh yum bain ash dee