АН-ын дотоод сонгууль эхэллээ

Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтөөр Үндэсний бодлогын зөвлөлийг Үндэсний бодлогын хороо болгон өргөтгөн 410 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулсан. Жил бүр ҮБХ-ны гишүүдийн гуравны нэгт эргэлт /ротаци/ явуулах журамтай. 2018 оны ротцацид 76 тойргийн 123 мандатад 143 хүн өрсөлдөхөөр болж, АН-ын дотоод сонгуулийн сурталчилгааны ажил эхэллээ. Өнөөдөр АН-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авав.

Сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаанд АН-ын дарга С.Эрдэнэ оролцож: “Ардчилсан намын дотоод сонгуулийн ажил албан ёсоор эхэлж байна. Бид дотоод асуудлаа нээлттэй, ил тодоор шийдвэрлэнэ. Ардчилсан намын ямар ч гишүүн ҮБХ-ны гишүүн болох боломжтой. АН-ын гишүүдийн олонхийн саналыг авсан хүн ҮБХ-ны гишүүнээр сонгогдох болно. АН-ын дотоод сонгуультай холбогдуулж багагүй шуугиж байна. Нэр хүндтэй хэн нэг нь, том улс төрч ротацид өртчихлөө. С.Эрдэнэ өөрийн хүнээ ҮБХ-д оруулах гэж байна гэх мэтээр үлгэр домог ярьж байна. Яриа дэгдээж буй хүмүүст хандаж оргүй үгээ зогсоохыг хүсч байна. Нэр дэвшигч Та бүхний сурталчилгаа нээгдэж байна. Булхай битгий хийгээрэй. Шударга өрсөлдөөрэй” гэлээ.
 

ҮБХ-ны 236 гишүүн нь нийслэлээс сонгогддог. Эдгээрээс 92 гишүүн эргэлтэд орсон бөгөөд 87 хүн АН-ын ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа аж.

Одоогоор Баян-Өлгий аймагт эмэгтэйчүүдийн суудалд 2, Завхан аймагт чөлөөт суудалд нэг нэр дэвшигч бүртгүүлээгүй байгааг Дотоод сонгуулийн хороо мэдээллээ.


Б.Итгэл
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ядуу хүн 2018-03-13 11:58:17
    энэ нам чинь үзэл бодлын биш, мөнгөнмй нам болчихоод байнаа даргаа
    66.181.160.61
    Мэдэгдсэн Хариулах