Жолооч нарын торгуулийн 12 тэрбум төгрөгийг юунд зарцуулдаг вэ
Монгол Улсын автозамыг зам биш там гэж нэрлэдэг болоод удаж байна. Энд тэндгүй нүхтэй, хотгор гүдгэр нарийн замаар түгжрэн явах амаргүй. Жолоо мушгидаг бүхний бухимдлыг бардаг “там” шиг замуудаас болж осол аваар гарах нь элбэг. Өнгөрсөн онд гэхэд нийт 32 мянган осол бүртгэгджээ. Үүний улмаас 507 хүн  хорвоог орхижээ.Дайн дажингүй энх амар цагт зам дээр  амиа алдаж байгаа нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Тухайлбал хурд хэтрүүлэх, архидан согтуурсан үедээ жолооны ард суух, анхаарал болгоомжгүй байдал, мөн замын нөхцөл байдлаас үүдэлтэй.
 
Гэвч албаныхны гаргасан судалгаагаар Монгол Улсад авто замаас болж гарсан осол огт байдаггүй тухай нэгэн сонирхолтой мэдээллийг Замын цагдаагийн албаны мэргэжилтэн  дуулгалаа. Түүний хэлснээр дэлхийн жишигт гарсан осол аваарын 25-30 орчим хувь нь авто замын эвдрэл, гэмтлээс болдог байна. Харин манайд 0 хувьтай байгаа нь  манайхны ослын судалгааг хийдэг аргачлалтай холбоотой аж. Учир нь  ослын 30 гаруй хувь нь замын эвдрэл гэмтлээс болж гарч байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон байна.
 
Иймд цаашид авто замын чанарыг сайжруулах шаардлага зайлшгүй тулгарч байгааг тэд хэлж байна. Мэдээж хэрэг аливаа нэгэн ажил хийхэд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн түрүүнд яригддаг. Тэгвэл  ослын шалтгаан болоод буй замын эвдрэл гэмтлийг засаж, сйажруулах хөрөнгө мөнгөний асуудал төдийлөн санаа зовоосон асуудал биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тодруулбал Замын цагдаагийн алба жилд 12 тэрбум төгрөгийг  төрийн санд тушаадаг байна. Энэ нь зөрчил гаргасан жолооч нарын торгуулийн мөнгө аж. Харин энэ мөнгө юунд зарцуулагддаг тухай олон нийт  төдийлөн мэддэггүй. Албаныхан ч тайлан тооцоо тавьдаггүй.
 
Тэгвэл энэ байдлыг одоо халах цаг болсон. Хэдхэн жилийн өмнө Гэллапын их сургуулиас дэлхийн 148 оронд нэгэн судалгааг явуулжээ. Тодруулбал, тухайн улс орны иргэдийн дунд улс орныхоо замын нөхцөл байдал, чанарт хэр сэтгэл хангалуун байдаг тухай аусужээ.Уг судалгаагаар дэлхийн улс орнуудын хүн амын 59 хувь нь өөрийн улсын замын чанарт сэтгэл хангалуун байдаг бол 38 хувь нь муу гэж үздэг байна.
 
Манай зам хамгийн муу гэж үздэг орнуудын сүүлийн 10-т Монгол, Ирак, Лесото, Бенин, Зимбабве, Молдав, Того, Гвиней, Төв Африкийн бүгд найрамдах улс, Коморын арлууд орсон байна. Харин замдаа хамгийн сэтгэл ханамжтай байдаг улс орнуудад Арабын Эмират, Люксембург, Гонконг, Нидерланд, Сингапур, Австри, Тайланд, Камбож, Өмнөд Солонгос улсууд хүн амынх нь 80-аас дээш хувь сайн гэж санал өгснөөр оржээ.
 
Энэ судалгаанд улс орон бүрийн 15-аас дээш насны 1000 орчим хүнийг хамруулсан гэнэ. Тэгэхээр манай иргэд замын талаар ямар бодолтой явдаг нь дээрх судалгаанаас харагдаж байна. Сүүлийн үед гарсан ослын тоо ч  замын нөхцөл байдлаа сайжруулахыг сануулсаар байгаа.  
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • дургуй хүрэв 2018-03-15 02:27:49
    Замын цагдаагийн алба жилд 12 тэрбум төгрөгийг төрийн санд тушаадаг байна -гэнэ үү, хурандаа, хүйнанууд нь шаадаг байх, машин ачилтын мөнгө л лав төрд ордоггүй...
    122.201.20.190
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2018-03-14 13:46:35
    Medeej tsaagyyraa idej yyj nargiad l dyyssan baix daa.Saixan zam tawij bgaa yum alga.Xvnii nvd xyyrsan yum xiigeed vldegdeliig ni idne
    79.226.84.158
    Мэдэгдсэн Хариулах
  • 9 2018-03-14 13:21:39
    Уул уурхайн техникүүдийг Замын үүд юмуу Чойрт вагоноос буулгаад зөвхөн шороон замаар тээвэрлэдэг болгохгүй бол энэ төмрийн овоолгонууд зам маш их эвдэж бна
    202.55.191.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-03-14 09:28:31
    Маш зөв асуудлыг гаргаж тавьсан байна. Дэмжиж байна. Энэ торгуулийн мөнгө хаашаа юунд зарцуулагддагыг холбогдох байгууллагуудаас шаардах цаг болжээ.
    103.9.91.66
    Мэдэгдсэн Хариулах
  • ss 2018-03-14 03:45:37
    Il tod tailagnah yostoi shuu. Ugaasaa torguuli deerees ni ene olon teevriin hergesliin tatvaruudiin munge haashaa yavj bn vee????
    202.9.44.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Балжаа 2018-03-14 03:17:51
    Жолооч нараас гадна нэмээд явган зорчигдыг сайн торгодог болчихвол Чингис бондынхоо өрийг яваандаа зовлонгүй сайхан төлчих юм биш үү.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ??? 2018-03-14 02:59:51
    Торгуулийн 12 тэрбум төгрөгийн зарцуулалтын тайланг нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй!!! Эс тэгвээс ард иргэд бид хардах эрхтэй, хулгайлж байна гэж!!
    202.179.18.49
    Мэдэгдсэн Хариулах