Трамп “Apple”-ийн гол нийлүүлэгчийн гэрээг зогсоов

АНУтЫН Ерөнхийлөгч Дональд Трамп “Apple” компанид микрочип үйлдвэрлэж нийлүүлдэг Сингапурын “Qualcomm” компаниас худалдаа хийхийг хориглолоо. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгчийн зарлигт дурдсан байна.

Цагаан ордноос ийм шийдвэр гаргах болсон нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэнэ. Хэрвээ уг гэрээ хийгдсэн бол технологийн салбартаа хамгийн том буюу 117 сая ам.долларын гэрээ болох байв.

"Bloomberg” агентлагийн мэдээлснээр Трамп АНУ дахь Гадаадын хөрөнгө оруулалтын хорооны зөвлөмжөөр ийм шийдвэр гаргасан гэнэ. Тус хорооноос томоохон худалдан авалт бүрт үнэлгээ хийдэг юм. Харин энэ удаад хорооноос Сингапурын компанийг АНУ-ын аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулж болзошгүй гэсэн хангалттай нотлох баримт гаргаж иржээ.

Тэгвэл “Broadcom” Америкийн засаг захиргааны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдсэн байна.

“Qualcomm" компанийн энэхүү гэрээ нь хорооны зөвлөмжийн дагуу Трампын хориг тавьсан ес дэх гэрээ юм. Гэхдээ гэрээний үнийн хувьд өмнөх найман гэрээг нийлүүлснээс бараг 20 дахин өндөр өртөгтэй аж. Үүнээс гадна гэрээ бүрэн дуусгавар болох болоогүй байсан гэнэ. Учир нь уг саналыг хүлээн авсан бүх хувьцаа эзэмшигч хувиа зарахыг зөвшөөрөөгүй байжээ.

“Broadcom”-ын удирдлагууд өнгөрсөн арваннэгдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм. Ингээд уг уулзалтын дараа төв байраа АНУ-д шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэсэн ч компанийн найр тавьсан хандлага Америкийн засаг захиргааныханд бүрэн нийцээгүй бололтой.

Анх 1985 онд  байгуулагдсан ““Qualcomm” компани  нь процессор, хиймэл дагуулын утас, виртуаль бодит байдлын тавцан болон бусад төхөөрөмжийг боловсруулдаг юм. Тус компанийн цэвэр ашиг 2016 онд 5.7 тэрбум ам.долларт хүрч байжээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Hi 2018-03-14 04:07:42
    Medeelel ee dahin shalgaj nyagtalna uu, aguulgaa too geed buh zuyl ni hudlaa bna. Dahiad eh survaljaa shalgaachee. 117 saya bish 117 milliard usd geed aldaanuud...