Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагаас болно. Хуралдаанаар сайд нар 13 асуудал хэлэлцэж, хоёр танилцуулгыг сонсохоор товложээ. Тухайлбал, шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай, Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тухай, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
Нэвтрэх