Найз охинтойгоо муудалцсаны улмаас амиа хорлохыг завджээ

Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн байна.

Мөн цагдаагийн алба хаагчид өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг таслан зогсоож байсан.

Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. “Тэрхэн мөчид биеэ барьж чадсан бол...” гэдэг харамсал тээж, өөрийн болон бусдын амьдралд хар толбо үйлдээхгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-03-15 07:27:33
    амиа хорлох нь ЗӨВ ЗӨВ. амиа хорлох чинь хүний эрхийн асуудал.
  • Irgen 2018-03-14 14:32:26
    er ni hair durlal gej baidaggui. Ohintoi muudalzad amia horlono gedeg ikh doroi tevcheergui archaagui er hun bn. zugeer l orhih bolih geed Zundu songolt bgaa
  • Zz 2018-03-14 11:12:55
    Hoorhiidoo