Японд суралцах инженерүүд батламжаа гардлаа

Монгол Улсад өндөр мэдлэг чадвар бүхий инженер технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах хүний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах үүднээс Япон Улсад 1000 инженер сургаж бэлтгэх зорилго бүхий төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжиж байна. Өнөөдөр 2018 онд Япон улсад суралцахаар болсон бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 56, магистр докторын хөтөлбөрийн 10 багш судлаач, Коосэн хөтөлбөрийн 30 оюутан, нийт 96 хүн батламжаа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гардаж авлаа.

Уг ёслолын ажиллагаанд БСШУСЯ, Японы элчин сайдын яам, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС, ШУТИС-ийн төлөөлөл оролцов.




Эдгээр оюутнууд суралцаж эхэлснээр төслийн хүрээнд 2014-2018 оны хугацаанд магистр, докторын хөтөлбөрт 68, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 56, Коосэн сургалтын хөтөлбөрт 84 оюутан, зэргийн бус хөтөлбөрт 163 багш, судлаач нийт 371 хүн Төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдаж байна.


Төслийн энэ жилийн онцлог нь бакалаврын хамтарсан хөтөлбөрийн эхний элсэлтийн оюутнууд Япон улсыг зорьж буй. Энэ жил ШУТИС-ийн гуравдугаар курст суралцаж буй эдгээр 56 оюутан 2017 оны 11 сард Японы консорциумын 10 их сургуулийн элсэлтийн шалгалтыг өгч төслийн шалгуурыг хангаснаар барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр Японы улсын их сургуулийн гуравдугаар курст шилжин суралцахаар болж байгаа юм.

Нэмж дуулгахад 2019 онд суралцах оюутнуудыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр шалгаруулж элсэлт авах юм байна.

Г.Зул

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.