Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг эхэллээ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний бодлого, үйл ажиллагааг мэдээлэх, тус салбарт хийж хэрэгжүүлэх иргэдийн шинэ санал санаачилга, гомдол хүсэлтийг бүртгэх зорилгоор БОАЖЯ өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 21-нийг дуустал нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна. Орон даяар долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү нээлттэй өдөрлөгийг нийслэл хотод Ус, цаг уур орчны шинжилгээний газрын танхимд өнөөдөр нээн БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл үг хэллээ. Өдөрлөгт БОАЖЯ-ны харьяа байгууллагууд оролцож өөр өөрсдийн чиглэлээр мэдээлэл өгөхөөс гадна хөндлөнгийн судалгааны байгууллага нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдийн санал, гомдлыг бүртгэлжүүлж, цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар зөвлөмж хүргүүлж байгаа юм.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-03-14 12:08:45
    богд уулын газрыг зарж туул голыг тасалж модны хулгай хулгайн ан нехен сэргээх нэрээр хууль бус олборлолт хийдэг аж ахуйн нэгжуудийг еегшуулснээсурталчлах юм б...