Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж дуусчээ
Засгийн газраас өнгөрөгч нэгдүгээр сард Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах шийдвэр гаргаж, энэ хавар бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Тус үйлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж байгаа бөгөөд гуравдугаар сард багтаан хүлээлгэж өгнө гэсэн мэдээлэл гарч байсан. Тэгвэл  ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав мэдэгдлээ.

Тэрбээр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Суреш Бабуг өчигдөр/03.14/ хүлээн авч уулзахдаа "Манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад Энэтхэг улс хөнгөлөлттэй зээл олгосонд талархаж байна. Энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт найдаж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төслийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг Энэтхэг улсын “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж дууссан. Хөндлөнгийн шинжээч нар үнэлгээ, шинжилгээ хийсний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгнө" гэлээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-03-15 06:53:12
    Засгийн газарт баяр хүргэе, Олон жил яригдсан асуудал нэг тийшээ болох нь ээ
    203.91.116.222
    Мэдэгдсэн Хариулах
    • ЦУС СОРОГЧ 2018-03-15 07:19:25
      хэдэн удаа боловсруулж дуусдаг байнаа. боловсруулж байна гэж мөнгө цуслаад, бололвсруулсан хэддээ мөнгө хялайлгахгүй нэг дарга нь дундаас нь цусалж байгаа даа....
      103.229.123.228
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-03-15 06:13:52
    ТЭЗҮ хийж хэдийг хусав. Баригдахгүйг мэдээд зүгээр л тэнэг юм хийж Энэтхэг бас хэдийг төлөх өрөнд оров гэх мэт асуулт байна
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Жирийн иргэн 2018-03-15 04:59:23
    2030 он гэхэд ихэнх орнууд, ялангуяа автомашин үйлдвэрлэгч орнууд цахилгаан автомашин руу шилжихээр болоод байгаа. Цахилгаан автомашины үйлдвэрлэл нь эхэлчихсэн...
    139.5.219.157
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2018-03-15 04:28:45
    Би газрын тосны ёалбарт ажилладаг хүн. Газрын тос боловсруулах үйлдвэр барина гэдэг нь мөнгө угаах луйвар шүү. Үйлдвэр барих хэмжээний газрын тос байхгүй.
    66.181.187.114
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2018-03-15 03:48:08
    Zalit Zagdjawiig odoo hoogoochee yawj yawj ene durakaar ded said hiilgeed yahaw dee !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-15 03:41:04
    очиж очиж алтан ширээд барихдаа яахавдээ сайн усны оргидог усыг барах аргаа олж дээ тэгээд ч барьтал ч едийдее естой тавдугаар цахилгаан станц биз дээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-03-15 03:29:33
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    •  2018-03-15 07:21:13
      зүгээр л хувьсгал хийж ХЭДЭН ХУЛГАЙЧДАА ТОЛГОЙГ НЬ АВЧ ЗАМ ДАГУ ШОНД ӨЛГӨЕ гээд урайлгаа хийчих.
      103.229.123.228
      Мэдэгдсэн Хариулах