Гаалийн ерөнхий газарт шалгалт хийж байна
Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан дүгнэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандарт,  төрийн албаны хүний нөөцийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг зааварлах, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх үүргийнхээ дагуу Төрийн албаны зөвлөлөөс Ажлын хэсэг томилж, Гаалийн ерөнхий газарт ажиллаж байна.

Шалгалтын явцад батлагдсан бүтэц, орон тоог баримталж төрийн албан хаагчдыг хууль тогтоомжийн дагуу томилсон эсэх, албан хаагчдыг томилж, чөлөөлсөн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх зэрэгт  хяналт тавина. Мөн удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болон хууль зөрчин томилсон томилгооны зөрчлийг арилгуулж, төрийн алба, албан хаагчтай холбоотой асуудлаар тухайн төрийн байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шалгаж, дүнг Зөвлөлийн хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэр гаргах юм.

Эх сурвалж:  ТАЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.