Си Зиньпиний айлчлал Монголд ямар өгөөжтэй вэ
БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Энэхүү айлчлал дэлхийн улс гүрнүүдийн анхаарлыг ихээр татаж байгаа билээ.  Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, хамтын нөхөрсөг хэлэлцээр хийсний 20 жилийн ойн өдрүүд энэ жил тохиож буй юм. Мөн БНХАУ-ын дарга/ерөнхийлөгч/ Ху Жинтао манай улсад айлчилснаас 11 жилийн дараа тус улсын дарга айлчилж буй гээд онцлох зүйлс олон байна.
Си Зиньпиний хувьд БНХАУ-ын дэд даргын албан тушаалыг хашиж байх үедээ буюу 2008 онд Монгол Улсад айлчилж байсан юм.

Түүний энэ удаагийн айлчлалын үеэр яригдах олон асуудал, гэрээ хэлэлцээрүүд дээр дурдсанчлан дэлхийн улс орнуудын анхаарлыг ихээр татаж байгаа. Магадгүй айлчлалын үр дүн хоёр улсын хооронд хийгдсэн бусад гэрээ, хэлэлцээрүүд баталгаажих юм. Мөн  аж үйлдвэр, уул уурхай, эдийн засгийн салбарт Си Зиньпинтэй хамтаар их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгдэнэ. Ойролцоогоор 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдана хэмээн Урд хөршийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Си Зиньпиний айлчлалын хүрээнд:
-Стратегийн түншлэлийн харилцаагаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэх
-Хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
-Дамжин өнгөрөх тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой хоёр орны Засгийн газар хоорондын болон дэд бүтцийн асуудлаар том ахиц дэвшил гарна
-Олон талт хамтын ажиллагааны агуулга, хэлбэрийг баяжуулах
-Эрчим хүчний үйлдвэрлэл, нүүрс болон ашигт малтмалын салбар, дэд бүтэц, соёл, хүмүүнлэгийн салбарын чиглэлээр тодорхой гэрээ, хэлэлцээрүүд хийгдэнэ.
-Аюулгүй байдлын хамтын ажиллагааны талаар тодорхой баримт бичигт гарын үсэг зурна
-Хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтайгаар шинэ шатанд гаргах зэрэг олон асуудлаар гэрээ, хэлэлцээр үзэглэх бололтой гэж хятадын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тэгвэл манай улсын зүгээс голлох таван асуудлыг тавих гэж байгаа юм байна. Тодруулбал: 

Монголын гуравдагч хөршийн бодлогыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх: 1990 он гарсаар манай улс хоёр хөрштэйгөө төдийлөн анхааралтай харилцаж байгаагүй гэдэг. Тодруулбал, гадаад бодлогын хүрээнд гуравдагч хөршийн бодлогыг илүүтэй үзэж, хоёр хөрштэйгөө харилцах харьцаандаа төдийлөн анхаараагүй. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд Монгол Улсын хоёр хөрштэйгөө харьцах харилцаа тодорхой хэмжээнд хөндийрсөн гэж олон улс судлаачид үздэг. Энэ удаагийн айлчлал хоёр улсын энэхүү хөндийрсөн харилцааг наашлуулж, шинэ төвшинд авчрах ёстой хэмээн хоёр тал үзэж буй билээ. Энэ хүрээнд шийдвэрлэх ёстой асуудал нь “Монголын гуравдагч хөршийн бодлогыг Хятадын талаас хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрөх” аж.  

БНХАУ-д ял эдэлж буй монголчуудыг цаазаар авахаас түдгэлзэх: Монгол Улс цаазаар авах ялаас түдгэлзсэн. Тийм учраас БНХАУ-д ял эдэлж буй, гэмт хэрэгт холбогдсон иргэдэд ч бас тус улсын Засгийн газар энэрэнгүй хандахыг хүсэж байна. Манай улсын иргэд урд хөршид гэмт хэрэгт холбогдох, хар тамхи зөөвөрлөх гэх зэрэг олон асуудалд орооцолддог. БНХАУ-ын хууль хатуу. Хүнд гэмт хэргүүдэд ихэвчлэн цаазаар авах ял оноодог. Хэдий тийм ч Монгол Улсын иргэдэд аль болох энэрэнгүй хандаж, болж өгвөл ялтан солилцох гэрээгээр Монгол руу явуулж байхыг хүсэх юм байна. 

Хятадын хэвлэлүүдэд гарч буй Монголын талаарх мэдээлэлд анхаарал хандуулах: БНХАУ-ын төрөл бүрийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт орчин, блогуудад Монголын талаарх мэдээлэл гардаг. Тодруулбал, Монгол Улсын тусгаар тогтнол, олон улсын статустай холбоотой мэдээллүүд. Энэ мэт мэдээллүүдэд Хятадын Засгийн газраас тодорхой анхаарал хандуулах хэрэгтэй гэж Монголын тал үзэж байна. Интернэт орчинд цацагдаж буй энэхүү мэдээллүүд нь хэдийгээр БНХАУ-ын Засгийн газрын албан ёсны байр суурь биш ч олон улсын төвшинд буруу ойлголт өгөх, Монголын нэр хүндэд нөлөөлөх сөрөг талтай юм.  

Монголын хуулиар Хятадын иргэнд ял оноовол улс төрийн талаас харахгүй байх: БНХАУ-ын иргэд Монголд ажиллаж, амьдрах хугацаандаа гэмт хэрэгт холбогдох, танхайрах, зөрчил гаргах тохиолдол олон гардаг. Энэ тохиолдолд Монгол Улсын холбогдох хуулиар шийдэж, ихэвчлэн нутаг буцаадаг билээ. Гэхдээ зарим хүнд гэмт хэргүүдэд Хятадын иргэдэд Монголын хуулийн дагуу ял оноохоос өөр аргагүй. Энэ тохиолдолд Хятадын талаас энэ асуудлыг улс төрийн талаас харахгүй байх асуудлыг тавих аж.  

Хөрөнгө оруулалтын төслүүдэд тодорхой нэр заахгүй байх:  БНХАУ-ын хөрөнгө оруулагчид Монголд ажиллах сонирхолтой. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд томоохон төслүүдэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсээр буй билээ. Тэгвэл айлчлалын үеэр болон цаашдаа ямар нэгэн төсөлд хамтран ажиллах тохиолдолд тодорхой нэр заахгүй байх асуудлыг тавьж байгаа аж.

Дээрх таван асуудлаас гадна транзит тээвэр, төмөр замын царигийн асуудалд Монголын тал онцгой анхаарч байгаа. Мөн Орос, Хятадын хийн хоолойн хэлэлцээрт Монголын оролцоог бий болгох гэх зэрэг асуудлыг тодорхой төвшинд тавина гэнэ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сэргэлэн 2014-08-21 08:49:28
    Монголын талаас тавьж байгаа 5 зүйл нь бараг онигоо байна доо. Ийм л эргүү дагзнууд биднийг удирдмаар аядаад байгаа гэж бодохоор ой гутмаар.
    112.72.13.131
    Мэдэгдсэн Хариулах
  • Tttt 2014-08-21 07:00:08
    Tttt
    202.21.106.102
    Мэдэгдсэн Хариулах
  • 99107591 2014-08-21 02:58:16
    Интерномд 99107591 гарсан байна даа. Орос, Хятадын завсрын монгол 90-2014 онд гэсэн энэ номонд крымтай барьцан монголыг авах тухай ч хятадууд дотроо бичиж байгаа, хийн хоолойг АНУ-тай Монгол ойртож буй үед монголоор явуулахгүй байх бодолтой байгаа баримт,
    83.208.43.248
    Мэдэгдсэн Хариулах
  • ШИ ОВОГТ 2014-08-21 02:11:55
    ЭНЭ ХҮНИЙ НЭРИЙГ ОРОСУУД \"СИ ЗИНЬПИН\" ГЭДЭГ БОЛ ӨВӨРМОНГОЛЫН ТВ-ЭЭР \"ШИ ЖИНПИН\" ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ. ХЯТАД АЯЛГА НЬ \"ШИ ЖИНПИН\" БАЙХАА.
    202.179.14.32
    Мэдэгдсэн Хариулах
  • oilgoxgui bna 2014-08-21 02:11:13
    Mongol ulsaa bie daasan uls Bid yaxaaraa tednees “Монголын гуравдагч хөршийн бодлогыг Хятадын талаас хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрөх”-iig xusex yostoi gej
    203.91.118.162
    Мэдэгдсэн Хариулах
  • baagii 2014-08-21 01:48:48
    Дайнаасаа дажин нь гэж 1 хужаа эхнэртэйгээ ирхийн төлөө юун их сүржигнэдэг юм бэ. Хамгаалалтанд авч байгаа нь энэ гээд энд тэнд зам хаагаад жирийн иргэдээ хохироож бна. Огтхонч таалагдахгүй бна.
    202.170.68.99
    Мэдэгдсэн Хариулах
  • юу вэ 2014-08-21 01:38:29
    30 тэрбумын хятадын эрх ашиг Монголд бий болно гэсэн vг. Тодий чинээ Монголыг чанга атгана гэсэн vг уу.
    112.72.13.23
    Мэдэгдсэн Хариулах
  • Gants zuil husye 2014-08-21 00:53:36
    avilgatai temtsej baigaa turshlagaa yariad ugchih Tegeed l boloo uur huseh zuil alga daa
    103.9.89.202
    Мэдэгдсэн Хариулах
  • hehehe 2014-08-21 00:51:34
    yadartsan ym. yu guij bgaa ym be. aavdaa zagnuuldag huuhed shig
    202.131.225.51
    Мэдэгдсэн Хариулах