“Европын эзэн хатан” буюу улс төрд удаан оршин тогтносон эрхэм

Ангела Меркель хэмээх хүн прагматик, ухаалаг удирдагчийн дүр төрх болсоор удаж байна. Түүнийг Германы хатан хаан”, “Европын эзэн хатан” ч гэж нэрлэх нь бий.

Гэвч цагаачлалын бодлогоосоо болоод түүний толгой дээрх титэм нэг хэсэг ганхсан. Үүнээс болж түүний нам сүүлийн 70 жилийн түүхэндээ анх удаа хамгийн муу амжилт үзүүлсэн билээ. Ингээд есдүгээр сараас хойш удаан тэмцсэний эцэст энэ долоо хоногт л Засгийн газраа бүрдүүлж, Германы канцлераар дөрөв дэхээ сонгогдож чадсан. Түүний тухай ВВС-д гарсан нийтлэлийг товчлон хүргэе.
 

Номлогчийн охиноос улстөрч хүртэлх


Ангела Меркель (багын нэр Каснер) 1954 оны долоодугаар сарын 17-нд Хамбург хотод төржээ. Түүнийг хэдхэн сартай байхад эцэг нь болох Лютераны пастор Зүүн Германы нэгэн жижигхэн хотод нүүн иржээ. Каснерын хүүхэд нас Зүүн Берлиний дагуул хотод, коммунист засаглалын удирдлаган дор өнгөрсөн юм. Ангела Меркель Лейпцигийн их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсныхаа дараа БНАГУ-ын ШУА-ийн дэргэдэх Физик, химийн төв хүрээлэнд физикчээр ажиллаж байжээ. Тэрбээр их сургуулийн ангийн хүүхэд Ульрих Меркельтэйгээ гэрлэсэн боловч дөрвөн жилийн дараа салсан байна.

Удалгүй Меркель физикээ улс төрөөр сольжээ. 1989 онд тэрбээр Зүүн бүсэд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд оролцжээ. Берлиний хана нуран унасны дараа Ангела Меркель ардчилсан анхны сонголтын үр дүнгээр бий болсон Зүүн Германы Засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн албанд ажиллах боломж тохиожээ.

Хоёр Герман 1990 онд нэгдсэний дараа Меркель барууны төвийн Христийн ардчилсан холбоо намд элсэж, жилийн дараа тухайн үеийн канцлер Гельмут Колийн Засгийн газарт Эмэгтэйчүүд, залуучуудын эрхийг хамгаалах холбооны сайдын албан тушаалд томилогдсон байна.

Гельмут Коль, Христийн ардчилсан холбоо намтай холбоотой хууль бус санхүүжилтийн дуулиан дэгдсэний дараа Меркель Колийг огцрохыг шаардаж, өөрөө 2000 онд Христийн ардчилсан холбоо намын дарга болжээ. Ингээд 2005 онд Ангела Меркель Германы хамгийн анхны эмэгтэй канцлер болсон юм.
 

Герман улсыг санхүүгийн хямралаас чирч гаргав


Улс төрийн карьерынхаа эхэн үед Ангела Меркелийг донж маяг муутай хувцасладаг, хөдөөний эмэгтэй шиг гэж хүлээн авдаг байв. Тиймээс тэр ч хурц тод өнгийн хувцас, шинэ үс засалтаараа энэ муу нэрнээсээ салахыг хичээдэг байжээ.

1998 онд Меркель физикч, профессор Иоахим Зауэртэй гэрлэсэн байна. Меркелийн анхны Засгийн газар Христийн ардчилсан холбоо болон зүүний төвийн Германы СДН-ын “их эвсэл”-ээр бий болсон юм. Европт санхүүгийн хямрал болох үед Меркель төсвийн хэмнэлтийн хатуу бодлогын бэлгэ тэмдэг болж байлаа. Ийнхүү тэрбээр хатуу хяналт, төсвийн таналтаараа өрөнд баригдсан Өмнөд Европыг сэхээсэн юм.

Меркель олон улсын зээлийн тусламж гэж гүйх хүсэлгүй байсан нь анхнаасаа Евро бүсэд итгэлгүй байсных гэж шүүмжлэгчид үздэг. Гэвч Герман улс Европын холбооны өртэй орнуудын гол аврагч болж, Меркель еврогийн ханшийг бэхжүүлэхэд Европын холбооны гол хөдөлгөгч хүч нь болсон билээ. Герман улс таагүй нөхцөлд тэмцэх чадвартай байж, ажилгүйдлийн түвшин бага, экспортын тогтвортой үзүүлэлттэй гарч эхэлсэн нь Меркелийн нэр хүндийг олон жилийн турш өндөрт өргөжээ. Тиймээс ч түүнийг эх оронд нь ямар ч мухардмал асуудпаас гарах чадвартай найдвартай түншчхэмээн үздэг.
 

“Бид аргыг нь олно”


Гэхдээ Ангела Меркель канцлераар ажиллаж байх хугацаандаа амссан хамгийн хүнд асуудал бол яах аргагүй германд асар ихээр орж ирсэн цагаачлалын урсгал юм. 2015 оны сүүлчээр Ангела Меркель амьдрах эрхээ авахаар хэдэн жип хүлээж буй охиныг тайвшруулахыг оролдож, зарим цагаачийг гэртээ буцсан нь дээр гэж мэдэгдэхэд хүмүүс түүнийг хатуу сэтгэлтэн хэмээн буруутгаж байлаа. Гэвч цагаачдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Меркель Европын холбооны дүрвэгчдийг эхний улсдаа бүртгэх тухай дүрмийг түр зогсоож, Германы хилийг нээх санаачилга гаргасан байна. Хүмүүнлэгийн энэ гавьяагаараа Меркель НҮБ-д үнэлэгдэж, “Тime” сэтгүүлээс 2015 онд “Оны шилдэг хүн”-ээр тодруулжээ. Ийнхүү Меркелийн намын “Бид аргална” хэмээх уриа хэдэн сая германы иргэний амьдралд орж ирсэн байна.
 

Цаг хугацааг ухраадаг сан бол...


Гэхдээ бүгд Меркелийн цагаачлалд нээлттэй хаалганы бодлого явуулж буй дуртай байсангүй. Ингээд Меркель “Германы альтернатив” зэрэг үндэстний намын эсэргүүцэлтэй тулгарчээ.

Лейпциг, Дрезден зэрэг зүүн хотуудад эхэлсэн лалын шашны эсрэг жагсаал удалгүй улс орон даяар тархав. 2016 онд Кельн хотод шинэ жилийн баярын үеэр цагаачид бэлгийн халдлага, хүчирхийлэл үйлдэж, зун нь лалын шашинтнууд алан хядах ажиллагаа хийсэн нь канцлерын нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ.

Ангела Меркель буруугаа хүлээхийг хүссэнгүй. Гэхдээ тэрбээр цаг хугацааг ухрааж болдогсон бол Германд цагаачдын урсгал орж ирэх бэлтгэл ажилд ихийг амжуулах байсан гэж мэдэгджээ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-04-22 08:07:45
    za odoo buusan deeree ih udbal PUTIN ta 2 iig muulaad bdag bolson bna
    27.123.214.110
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-03-16 05:08:42
    манайхан шиг менге идэж чаддаггуй угуй ядаад хузуугуй толгой шиг худлаа шааж чаддаггуй юм байхдаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2018-03-16 05:04:18
    ailiin dargiig har, manai darga nariig har
    202.131.234.38
    Мэдэгдсэн Хариулах
  • otgoo 2018-03-16 04:44:49
    uneheer mundag emegtei shu
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах